Лас Вегас хотноо буудалцаан болж, 20 хүн амиа алджээ

АНУ-ын Лас Вегас хотноо үйл ажиллагаагаа явуулах “Mandalay Bay” гэх казиногийн өмнөх талбайд зохион байгуулагдаж байсан хөгжмийн наадмын үеэр галт зэвсгээр зэвсэглэсэн этгээд иргэд рүү гал нээсэн байна.

11684

Тэгвэл энэхүү үйл явдлын улмаас амиа алдагсдын тоо 20-д хүрсэн талаар албаныхан мэдээлэв.

Мөн 100 орчим хүн гэмтэж, эмнэлэгийн тусламж авч байна.

Цагдаагийнхан казиногийн ойр орчмыг хяналтадаа авч, гал нээж буй этгээдүүдийг баривчлахаар ажиллаж буй юм.

Б.Дэлгэрцэцэг

http://www.shuud.mn/content/read/488815.htm


URL:

Сэтгэгдэл бичих