Согтуурч яваад сармагчинд зодуулжээ
Бразилийн Сорокаба амьтны хүрээлэнд жуулчилж явсан Сао Паулогийн механикч Жоао Лэйти Сантос гэх согтуу эр хүрээлэнгийн хамгаалалтыг сэтэлж, сармагчингуудын эзэмшлийн голд сэлж байгаад сармагчингуудад зодуулжээ.
Түүнийг амьтны хүрээлэнгийн голд сэлж байтал сармагчингийн сүрэг ирж согтуу эрийн хүзүүнээс хазсанаар зодоон эхэлжээ. Сүрэгээрээ ирсэн сармагчингууд согтуу эрийн гар, хөл, нүүр нүд гээд тааралдсан газраа нүдэж эхлэхэд тэр тусламж эрж, уснаас гарсан байна. Тэрбээр уг явдлын дараа Сорокабагийн амьтны эмнэлэгт хүргэгдэж, анхны тусламж авчээ.
URL: