Ирээдүйд алга болох хүний биеийн 15 хэсэг

750-1506938625maxresdefaultХүний бие махбодь одоогийн төрхөө олохын тулд хэдэн зуун мянган жилийг туулжээ. Цаашид ч өдөр тутмын амьдрал, хөдөлгөөн, хоол хүнс, байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалж, хувьсан өөрчлөгдсөөр байх болно. Тэгвэл ирээдүйд алга болно гэж эрдэмтдийн таамаглаж буй хүний биеийн 15 эд, эрхтнийг нэрлэе.

1. Биеийн үс

Сормуус хүний нүдийг тоос шорооноос хамгаалдаг, эрэгтэй хүний хувьд сахал нь эсрэг хүйстнээ татах нэг хэрэгсэл болдог нь үнэн. Гэхдээ эрдэмтдийн хэлж байгаагаар, хүний биений ихэнх үс өнөөдөр ямар ч үүрэг гүйцэтгэхгүй байгаа тул ирээдүйд алга болох аж.

2. Хамрын самсаа

Энэ салслаг хөндий ямар үүрэгтэйг эрдэмтэд нарийн судлаагүй. Гэхдээ хүний тархийг хөнгөн болгох зорилготой зай гэж үздэг аж.

3. Чихний булчин

Нохой, муур, туулайтай адилгүй нь хүн чихээ хөдөлгөж чаддаггүй. Тэдэнд байдаг чихний булчинг бидэнд ч мөн байгаа. Гэхдээ бид үүнийг ашигладаггүй.

4. Агт араа

Хүмүүс өвсөн тэжээлтэн байх үеэс агт араа ургажээ. Харин өнөөдөр энэ шүд хэрэггүй болсон ч хүмүүсийн 95 хувь нь агт арааны эмчилгээнд мөнгө үрж байна.

5. Хүзүүний хавирга

Өнөөдөр хүмүүсийн ердөө нэг хувьд нь хүзүүний хавирга байдаг аж. Энэхүү үлдэцээс болоод зарим мэдрэл, артерийн судасны асуудал үүсдэг.

6. Бугуйны булчин

Гарын алганаас бугуй хүртэл үргэлжилдэг энэхүү булчин нь хүмүүсийн 11 хувьд нь байдаггүй аж. Бугуйны булчин нь авирах, зүүгдэх зэрэг үйлд чухал үүрэг гүйцэтгэдэг байжээ.

7.  Эрэгтэй хүний хөхний товч

Ургийн хөгжлийн эхний шатанд хөхний товч үүсдэг бөгөөд энэ үед хүүхдийн хүйс тодорхойгүй байдаг аж. Гэхдээ эрэгтэй хүн сүү боловсруулах шаардлагагүй тул хөхний товч нь ирээдүйд алга болно.

8. “Араатны” булчин

Энэхүү булчин нь амьтад үс ноосоо дулаан байлгах үүрэгтэй аж. Хүмүүсийн шар үс босдог нь энэ жижиг булчингуудтай холбоотой.

9. Олгой

Олгой нь хүн төрөлхтөн өвсөн тэжээлтэн байх үед ургамлыг шингээхэд гол үүрэг гүйцэтгэж байжээ.

10. 13 дахь хавирга

Хүний хамгийн ойрын зүйл болох шимпанзе, гориллад 13 дахь хавирга байдаг. Гэхдээ насанд хүрсэн хүмүүсийн ердөө найман хувьд нь энэхүү үлдэц хадгалагджээ.

11. Хөлийн хуруу

Хүмүүс алхах, тэнцвэрээ олохын тулд хөлнийхөө дунд хэсэгт ачаалал өгдгийг саяхны судалгаагаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл, хүн тэнцвэрээ олоход хөлийн хуруу цаашид хэрэг болохгүй аж.

12. Ахар сүүл

Ихэнх хөхтөн амьтан сүүлтэй бөгөөд энэ нь тэдний харилцах, тэнцвэрээ олох хэрэгсэл болдог. Харин хүний ахар сүүл нь бид нэгэн цагт сүүлтэй байсны гэрч юм.

13. Гурав дахь зовхи

Хүний нүдний дотоод буланд байдаг жижиг хэсэг өмнө нь зовхи байжээ.

14. Дарвины цэг

Хүний чихний дээд хэсэгт бөөгнөрсөн хэсэг арьсыг Дарвины цэг гэж нэрлэдэг. Энэ нь хүн алсаас ирэх чимээг сонсохын тулд том чихтэй байсны гэрч гэж үздэг аж.

15. Дэд булчин

Энэхүү жижиг булчин нь хүн дөрвөн мөчөөрөө явдаг байх үеийн үлдэгдэл аж.

Эх сурвалж: View.mn


URL:

Сэтгэгдэл бичих