Энэ өдрийн зурхай /2017.10.03/

zurhai_700Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 3. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 13.  Ангараг гараг. Чөдөр одтой, таван шар мэнгэтэй, харагчин гахай өдөр.

                          Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага
: Төрөхүй   
Суудал: 
Хий   

Өдрийн наран 7 цаг 05 минутад мандан, 18 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

 Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ …

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Од эрхэсийн нөлөөгөөр ядрамтгай, нойртой, идэвхигүй болно. Хариуцлагатай даалгавар биелүүлэх, чухал бичиг баримтад гарын үсэг зурахгүй байхыг хичээ. Сайн танихгүй түншүүдтэйгээ хийх уулзалтыг түр хойшлуул. Асуудлуудыг өөрийн сурсан уламжлалт аргуудаараа шийдвэрлэ. Шинэ зүйл турших хүсэл танд төрөхгүй.


ҮХЭР (4/20-5/20)

Олонх хүмүүс хичээл сурлага, ирээдүйдээ эрсдэлтэй алхам хийнэ. Сургууль дээр тогтсон уламжлалын эсрэг тэмцэхийн өмнө дахин дахин сайн бод. Танхай бүлэглэл, эсвэл дотуур байранд өөрийн дэг журмыг тогтоох гэсэн хүмүүстэй бүү нийл.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Үдээс өмнө эрч хүч сул байна. Халдварт өвчин хатгаа тусч болзошгүй. Хэрвээ та цагийг нь олж зохих арга хэмжээг авбал нөхцөл байдал илт сайжирна. Урьдын адил ажил хэрэгч, эрч хүчээр дүүрэн байх болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Таны санхүүгийн байдал бат бэх болно. Гэнэтийн санал ойрын ирээдүйд ашиг, амжилт авч ирнэ. Гэртээ эв найртай бай. Ажил дээрээ өөрийн онцгой авъяас чадвараа гайхуулж бусдын дургүйцлийг бүү хүргэ. Жаахан ч гэсэн амжилтандаа баярла. Шуналд бүү авт.


АРСЛАН (7/23-8/22)   

Урт удаан хугацаанд танд сургаж байсан зүйлсийг та ухамсарлах бололтой. Эелдэг зөөлөн, хүлцэнгүй байдал тань таныг харьцахад хүнд хүмүүстэй ч ойлголцоход дөхөм болно. Таны байгуулсан гавьяа, давуу талыг бусад хүмүүс хүлээн зөвшөөрнө.


ОХИН (8/23-9/22)

Сарын дунд хүртэл таны төсөл хөрөнгө оруулалтаар тасрахгүй. Харин дараа нь бэрхшээл учирч болзошгүй, энэ үед нь хүнд сурталтнуудтай тулгарахад бэлэн бай. Хүчээ хэт үнэлж өөртөө дэгээ бүү тавь. Үйлдвэрлэлийн даалгавруудад анхаарлаа төвлөрүүл.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өнөөдөр харамсалтай нь олонх хүмүүс морь мэт эрүүл чийрэг хэмээн онгирч чадахгүй бололтой. Архаг өвчин сэдрэх, нянгийн халдвар авч болзошгүй байна. Бие организмынхаа ямар ч өөрчлөлтөд туйлын анхааралтай хандахыг од эрхэс танд зөвлөж байна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Та өөрийгөө хүндэтгэх хэрэгтэй. Өөрийгөө хүндлэхгүй бол таныг хүмүүс хүндлэхгүй. Ямар нэгэн асуудалд хэт өөрийнхөө байр сууринаас битгий ханд. Таны ажил хэрэг сайн болсон ч таны санхүүгийн байдал тогтворгүй байна.


НУМ (11/22-12/21)

Эцэг эх, үр хүүхдүүдийн хоорондын харьцаа тавгүйтнэ. Олонхи нь дуугүй бүрэг ганцаар байх дуртай учир энэ ордны хүүхдүүдтэй хэвийн харьцахад амаргүй байх болно. Та сурган хүмүүжүүлэх арга барилыг ашигла. Тэдэнтэй эцэг эхийн хувьд алдаа гаргасныхаа хариуцлагыг үүр.


МАТАР (12/22-1/19)

Шударга бус байдал сарын эхэн үеэс үргэлжилж, хүмүүстэй харилцах харилцааг муутгахаас болгоомжил. Үүнд таны тэвчээр, эелдэг байдал хэрэгтэй харагдана. Бизнес эрхлэгчид ашигтай гэрээ байгуулж, өмнө хийсэн ажлаасаа ашиг олох магадлалтай байна.


ХУМХ (1/20-2/18)

Завгүй ажиллах өдөр. Заримдаа багагүй ачаа үүрэх үе гарна. Зөв шийдвэр гарга. Хүчээ зөв ашигла. Өөрт байгаа бүх боломжоо дайчил. Анхаарал болгоомжлол, болж буй явдлыг бодитоор үнэлэх, ойр дотныхондоо элэгсэг хандах байдал зэрэг нь энэ өдрийн сөрөг хандлагуудыг даван туулахад тусална.


ЗАГАС (2/19-3/20)

Шинэ ажил эхлээд өөртөө ажил үүрэг нэмж аваад хэрэггүй гэж од гаригс сануулж байна. Харахад хялбар мэт боловч хийхэд хүнд байх болно. Олон нийтийн арга хэмжээ, хүн цугларч бөөгнөрсөн газраас холуур яв. Хэрэггүй хэл аманд өртөхийн нэмэр.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих