АН-д 805 залуу элсэв

Өнгөрсөн баямба гаригт АН-д 805 залуу шинээр элслээ. Эдгээр залуус нь бүгд Сонгинохайрхан дүүргийн иргэд бөгөөд намд элсэх хүсэлтээ ирүүлсэн учир ийн батлахыг нь гардууллаа. Уг арга хэмжээ Төрийн ордны их танхимд болсон юм.

Арга хэмжээнд АН-ыг төлөөлөн Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Д.Кёкүшюүзан Батбаяр, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга, Ерөнхийлөгчийн хот хөдөөгийн хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх Л.Эрхэмбаяр, дэд дарга Н.Гантөмөр, Сонгинохайрхан дүүргийн АН-ын гүйцэтгэх зөвлөлийнхөн оролцов.

АН-ын дарга Н.Алтанхуяг хэлэхдээ “Аливаа ардчилсан төрийн амин сүнс нь ардчиллыг чин сэтгэлээсээ дэмжигч залуус байдаг, Тэгээд ч идэр залуу боловсон хүчнээр цус сэлбэх явдал бол аль ч нам, улс төрийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагын нэн тэргүүнд хийх зорилт, үйл хэрэг юм. Өнөөдөр манай улсад 801 хүн үзэл санаагаараа нэгдвэл нам болдог. Харин Сонгинохайрхан дүүргийн 805 залуус АН-д элсэнэ гэдэг тэмдэглүүшт үйл явдал. Энэ нь түүхт Их Монгол Улс байгуулагдсанаас хойш өдгөө 805 оныг ардаа орхижээ” гэсэн юм.

Ийн энэ өдөр АН 805 залуугаар хүрээгээ тэллээ.

Л.Мөнх


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих