Мисс Б.Гантогоо өөрийн нөхөр хүүхдээ миний гэр бүл биш хэмээн жишим ч үгүй мэлзсэн үү?
“Miss Mongolia-2005” тэмцээнд тэргүүн байрыг эзэлж олон түмэнд танигдсан Б.Гантогоо сүүлийн жилүүдэд нам гүмхэн амьдралыг сонгох болсон. Тэрээр хүнтэй сууж хоёр хөөрхөн үр төрүүлсэн гэж хавь ойрын хүмүүс нь хэлдэг ч тэрээр энэ талаар ор тас нуудаг нэгэн.
Өмнө нь нэгэн дүүргийн засаг даргын орлогч залуутай хамт амьдарч байсан ч тэр нь цаанаа эхнэр хүүхэдтэй гэдгийг нь мэдсэнээр мисс бүсгүй маань ганц бие амьдралаар амьдрах болсон гэнэ лээ. Харин үүнээс хойш МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэгийн нөхөр болох Г.Сүхбуянгийн дүү Г.Сүхболд гэх өөрөөсөө хэдэн насаар ах залуутай суусан ч гэр бүлийн амьдралаа одоог хүртэл юунаас ч илүүтэйгээр нуудаг.
Саяхны нэгэн өдөр гэр бүлтэйгээ авхуулсан зургандаа “Энэ миний гэр бүл биш. Найзын маань нөхөр, хүүхэд” гэж тайлбар тавьсан байсан нь олон хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлсэн юм. Нэгэнт хайртай дуртай болоод үр хүүхдийг нь гаргаад хамтдаа сайхан амьдарч байгаа бол юуг нь тэгтлээ үгүйсгэдэг юм бол доо…
Urlag.mn
URL: