МАН-ын төв байр хоёр дахь удаагаа шатаж байна
Саяхан МАН-ын нарийн бичгийн дарга Ч.Хүрэлсүх МАН-ын бага хурлыг Тусгаар тогтнолын ордон”-д хуралдуулна. Энэ сарын 26-д буюу Улс тунхагласны баярын өдрөөр нээлтээ хийнэ. Одоогоор тавилгаа оруулж байгаа тухай мэдэгдэж байсан. Үнэхээр Тусгаар тогтнолын ордон архитекторын өвөрмөц шийдэлтэй сайхан ордон боссоныг бид харж байгаа. Үүнд ихээхэн хөрөнгө мөнгө зарцуулж багагүй хэл аманд өртөн босч байгаа билээ.
МАН-ын байр гэхээсээ илүү Тусгаар тогтнолын ордон” гэж нэрлэсэн нь учиртай. Өчигдөр 11.00 цагийн үед тус ордны наймдугаар давхраас гал гарч эхэлжээ. Галын дуудлага 11.35 цагт ирж 12.00 цагт галыг бүрэн унтраасан байна. Нийслэлийн онцгой байдлын газрын харъяа гал унтраах найман салбарын 150 хүний бүрэлдэхүүнтэй хүч ирүүлж галыг унтраажээ.
Гал унтраасны дараа тус барилгад утаажилт ихтэй байсан бөгөөд агааржуулалтын болон бусад хяналтын ажил хийгдэж эхэллээ гэсэн. Гал гарсан шалтгааныг хууль хяналтын байгууллагууд шалгаж тогтоох юм байна. Азаар галд хүн өртөж гэмтээгүй аж. Дам сонсоход гал цахилгаан шатнаас гарсан гэсэн яриа байсан.
Ийнхүү МАН-ын байр буюу “Тусгаар тогтнолын ордон” хоёр сонгуулийн хооронд галд өртөмтгийгөө харууллаа. Өчигдөр 12.00 цагаас тус барилгыг цагдаагийн хамгаалалтад авсан билээ
URL: