Түүнийг хүлээн зөвшөөрөх цаг нь ирсэн…
Стефен Көрриг бүх цаг үеийн хамгийн агуу шидэгч хэмээх тодотгол зүүх цаг нь болоогүй хэмээн шүүмжилдэг залуусдаа хэлэхэд одоо хүссэн хүсээгүй цаг нь ирчихсэн байна. Майкл Жорданг бүх цаг үеийн хамгийн агуу гэдэг шиг, Лэброн Жэймсийг бүх цаг үеийн хамгийн олон талт тоглогч гэж нэрлэдэг шиг, Мэжик Жонсонийг хамгийн агуу холбон тоглогч гэж хүндэлдэг шиг түүний цаг нь болсон гэж хэлмээр байна. Хоёр удаагийн улирлын үнэ цэнэтэй тоглогч, хоёр удаагийн НБЭ-ийн аварга гэсэн эрхэм цолыг хүртэж буй ес дахь тоглогч нь тэр болсон юм. Миний хувьд хамгийн харамсалтай зүйл гэвэл Стэф шиг ийм агуу тоглогч финалын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг авч чадаагүй чадахгүй байгаад харамсаад байгаа юм. Энэ жил яахын аргагүй Дюрант түүнээс илүү байлаа гэхдээ Стэф үгүй бол энэ баг үгүй шүү. Тартагтаа тулж шал арчиж явсан Уарриорсыг хэн өдий зэрэгтээ чирж энэ багийг удирдаж байгаа вэ гэвэл мэдээж Стэф л гэж хэлнэ. Сүүлийн 3 плэй-офф дараалж + – үзүүлэлтээр лигийг тэргүүлж сүүлийн 5 жил багтаа хамгийн их хожил авчирч олон мянган залуусын хайр хүндэтгэлийг хүлээж хараал ерөөлийг нь барж биднийг хэрэлдүүлж муудалцуулж мэтгэлцэж мэдлэгээрээ уралдахад энэ залуу хамгийн их нөлөөлсөн. Эцсийн эцэст Лэброн Жэймс, Майкл Жордан нартай дүйцэхүйц биш байж болно гэхдээ л тэр бол Стэфен Көрри урьд хожид хэзээ ч байгаагүй гайхалтай шидэгч юм шүү. Финалын MVP маш чухал ч гэлээ аваргын цом тэдний гайхалтай дэмжигчид түүхэнд үлдэхүйц амжилтууд цомоо өргөх мэдрэмж зэрэг илүү үнэ цэнэтэй.
Лэброн Жэймс, Стэфен Көрри зэрэг энэ агуу тоглогчдын эрин үед амьдарч буй бид ямар азтай вэ гэдгийг бодууштай шүү.
URL: