Исламын улс бүлэглэл Пхеньян, Токиог заналхийлжээ
Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакар аль-Багдадигийн шинэ аудио бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Энэхүү аудио бичлэгт тэрбээр Хойд Солонгос, Япон болон АНУ-ыг заналхийлж буйгаар гарчээ. Одоогоор мэргэжилтнүүд уг бичлэгийн эзнийг Багдади эсэхийг хараахан тогтоогоогүй байгаа юм.
Бичлэг хэдхэн секунд үргэлжиж буй бөгөөд одоогоор тус бүлэглэл дээрх орнуудыг заналхийлсэн нь тодорхой бичигджээ.
Пентагоны хэвлэлийн төлөөлөгч “Багдади амьд эсэх нь тодорхойгүй байна. Тиймээс бид энэхүү аудио бичлэгийг сайтар шалгах болно. Багдадиг амьд эсэхийг тогтоох хамгийн чухал ажлуудын нэг билээ” хэмээн мэдэгдэв.
Иракийн армийнхан өнгөрсөн долоодугаар сард Мосул хотноо цэргийн ажиллагаа явуулах үеэр Исламын улсын тэргүүнийг амжилттай устгасан хэмээн мэдэгдсэн билээ. Энэхүү мэдээллийг Пентагон хүртэл батлаад байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
URL: