Банкны тухай хуулийг өөрчлөх шаардлагатай
Бүх л улсад банк гэж бий. Санхүүгийн зах зээлийн чухал дэд бүтэц. Байх ёстой. Гэхдээ төрийнхөө дор байдаг. Хуулийн дор үйл ажиллагаа явуулдаг. Монголоос бусад ихэнхи улсад “Хүүлэлт”-ийн эсрэг хууль үйлчилдэг юм байна. Өөрөөр хэлбэл зээлийн дээд хүүг ТӨР тогтоож өгдөг.
Гэтэл Монголын Банкны тухай хуулийг хараад ой гутав. Зээлийн хүүг банкууд өөрсдөө тогтоодог гэнэ. Хэнээс ч асуухгүй, айж ичихгүйгээр. Тиймээс л өнөөдрийн хүртэл төрөөс тусгай зөвшөөрөл авдаг банк жилийн 40-50% хүүтэй зээл гаргаад сууж байна. Бизнесийнхээ төлөө лобби хийж чадсан хүмүүсийг 100% буруутгаж болохгүй, харин ийм хачин лоббины хууль батлаад сууж байдаг УИХ-ын гишүүд байсан гэж бодохоор л…
Д.Ангар
Undesten.mn
URL: