Махыг ”Comet” угаалгын бодисоор угааж байжээ

“Даяар Монгол” хөдөлгөөнөөс өнгөрсөн баасан гарагт хэвлэлийн бага хурал хийж, ”Тэнгэрлэг Монголын газар шороо” хөдөлгөөн болон Төрийн бус байгууллагуудтай хамтран гадны хөрөнгө оруулалттай хоолны газруудад хийсэн шалгалтынхаа дүнг танилцуулсан юм.

Шалгалтын явцад гадны хөрөнгө оруулалттай гэх 15 хоолны газраас ноцтой гэж болохоор олон зөрчил илэрсэн ажээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар нь аливаа зөрчил илэрсэн тохиолдолд тодорхой хугацаанд акт тавьж, хаахаас бус тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрх байдаггүй тул дээрх байгууллагууд хамтран холбогдох хууль, эрхзүйн байгууллагуудад хандан зөрчил илэрсэн газруудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг хүсч, албан бичиг хүргүүлэхээр болсон байна.

Шалгалтын явцад гаднын хөрөнгө оруулалттай зарим зоогийн газрын гал тогоонд махыг “Comet” угаалгын нунтгаар угааж буй тохиолдол ч гарсан аж. Тэр бүхнийг зурагжуулан баримтжуулж авсан бөгөөд энэ мэт зөрчлүүдийг баримтын хамт холбогдох хууль зүйн байгууллага, МХЕГ-т хүргүүлсэн байна. Хэрвээ тухайн байгууллагууд зөрчил, дутагдлаа засахгүй бол цаашид хэвлэлээр нэртэй, зөрчилтэй нь зарлах гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих