Афганистаны нийслэлд тэсрэх бөмбөг дэлбэрч 31 хүн амиа алджээ
КАБУЛ. /АП/. Пүрэв гарагт Афганистаны нийслэл Кабул хотод цагдаагийн машин тэсрэх бөмбөгийн дэлбэрэлтэд өртсөний улмаас 31 хүн амиа алдаж, 16 хүн шархадсан байна гэж тус улсын Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.
Дэлбэрэлт орон нутгийн цагаар өглөөний 6 цаг 30 минутанд хотын Чендавал дүүрэгт болсон байна гэж хэвлэлийн төлөөлөгч Нажиб Даниш фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Цагдаагийн 3 офицер, энгийн 28 иргэн амиа алджээ. Харин шархадсан хүмүүсийн дотор энгийн 14 иргэн, цагдаагийн 2 ажилтан байсан байна.
Цагдаагийн машин олон хүнтэй гудамжаар эргүүл хийж явах үед уг дэлбэрэлт болжээ. Одоогоор ямар нэгэн террорист бүлэглэл халдлагын хариуцлагыг хүлээгээгүй байна.
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: