НАМРЫН ЧУУЛГАНЫГ ИРЭХ ДАВАА ГАРАГТ НЭЭНЭ
УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар намрын чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээдэг. Энэ жил дээрх өдөр ням гараг таарч байгаа тул УИХ-ын намрын чуулганыг аравдугаар сарын 2-нд нээх болж буй ажээ.
Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын хамгийн эхэнд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах асуудлыг хэлэлцэх чиг барьж байна.
URL: