25 жилийн өмнө нутагшуулсан тахийн сүрэг 600-д хүрлээ
Шинээр нутагшуулсан тахиуд хачигаар дамжин цусны халдварт өвчин халдаж, хоргодох тохиолдол их байсан. Өвчний учир шалтгааныг тогтоож, тарилга, дархлаажуулалт хийж, хамгаалж чадсан тухай мэдээлэл байна. Одоо 300 гаруй км үргэлжлэх Зүүн гарын их говьд тахийн сүрэг идээшин амьдарч, тоо толгой нь өсөн нэмэгдсээр байна. 2017 оны эхний хагас жилийн байдлаар Хустайн нуруу, Тахийн талд 55 унагаар тахийн сүрэг бүл нэмээд байгаа мэдээллийг албаныхан өгчээ. Ингэснээр Монголын гурван байршил дахь тахийн сүрэг 600-д хүрлээ.
2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Чех улсын Засгийн газраас олгож буй Хөгжлийн тусламжийн “Баруун Монголын Дархан газар дахь ховордсон амьтдыг хамгаалах” хөтөлбөрийн хүрээнд “Тахийг буцаан нутагшуулах” төслийн 6 дахь удаагийн хүргэлтийг зохион байгуулж байлаа.
URL: