Монголын залуучуудын холбоо амьд уу?

Ингэхэд мартсанаас Монголын залуучуудын холбоо амьд уу байгаа юу vйл ажиллагаа явуулдаг юм уу эсвэл байхгvй болоод дампуурчихсан уу? гэж олон залуус асууж байна. Монголын залуучуудын холбоо амьд уу? Мэддэг хvн байна уу? Монголчуудын хvн амын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг.

Манай орныг залуучуудын орон гэдэг. Гэтэл єнєєдєр манай залуучууд ажилгvй, амьдралгvй, байргvй, хоолгvй байна. Хамгийн гол нь боловсрол, мэргэжилгvй залуус бvр ч их байна. Гудамжинд лааз єшиглєж, архи, баар эргvvлж явна. Хамгийн эмгэнэлтэй нь ирээдvйдээ итгэх итгэл, ирээдvйд хєтлєх мєрєєдєл тэдэнд алга болжээ. Амьдралын зорилго нь яаж ийж байгаад нэг дээд сургуулийн болсон болоогvй диплом олж євєртлєх, боломж олдвол гадагшаа хараар ч хамаагvй гарч хєдєлмєрєє vнэлvvлсэн шиг vнэлvvлж хэдэн бор юм олох л болсон гэхэд хилсдэхгvй. Хилсдэхгvй ч гэж дээ vнэн байдал ийм байна.

Аргагvй дээ Монголын залуучуудын холбоо гэх байгууллага нь байдаг байдаггvй нь мэдэгддэггvй зєвхєн лидер дагасан шинжтэй байхад. Хааяа нэг Монголын залуучуудын холбоо гэсэн хаягтай соц vеийнхэрхvv сvржин vгтэй даржин уриа талбайн урд самбар дээр хэд хоног єлгєхєєс єєр нvдэнд харагдаж чихэнд сонсогдсон ажил vнэхээр харагдахгvй байна. Эсвэл vнэхээр завгvй их ажил хийгээд л тэрийгээ залуучууддаа ард олонд тайлагнах ч завгvй сууж байдаг юм боловуу? Гэтэл бас тийм юм мэдэгдэхгvй л юм. Дарга нь залуу гэр бvлийг дэмжинэ гээд гадны луйварчинтай нийлж хэдэн монгол залуусаа хулхидсан хэргээсээ болоод шvvх цагдаагийн хаалгаар эргэлдсээр завгvй болоо юу? Vгvй бол тvvнээсээ болоод хулхи нь буугаад хаширч зvгээр л сууж байя гэж бодсон юм болов уу?
Ингэхэд ер нь тэр Монголын залуучуудын холбоо гэдэг байгууллагын даргаар хэн хэдэн жил суух ёстой байдаг юм бол? Тєрийн даалгавраар насан турш нь тэнд хадчихаагvй л байлтай. Yгvй бол тэр юм хийдэггvй нєхрийг хусаж хаяад оронд нь юм хийх чадалтай залуус монголд маань байгаа л байх. Менежмент сайтай мэдлэг боловсролтой эх орон залуучуудаа гэсэн халуун сэтгэлтэй, эдийн засаг алдар нэрийн шуналгvй, нам эвсэлд харьяалалгvй, лидер дагаад гvйгээд байдаггvй, юм хийе бvтээе гэсэн сэтгэлтэй ийм л хvнийг олоод болдог бол тэнд томилчих юмсан. Дан ганц сонгууль дєхєхєєр амь ороод байвал тэр байгууллага байх хэрэг юу байна аа. Нэг сайхан хотын тєвд тєрийн ордоноосоо дутахгvй байртай том хаягтай баахан тvрээсийн байгууллага компанийн набор болсон юм л байх юм. Энэ дээр анхаарал хандуулахгvй бол цаана чинь манай залуус хэцvvдэж байна шvv. Хацар гоо охид нь гэр бvл зуучлалын товчоо гэгчээр дамжин гадны хєгшин эр даган арилж байна.

Хvvхдvvд нь эд эрхтэний наймаачдын бараа болон хєргєгчинд ачигдаж байна гэнэ. Бас дээр нь залуусын маань гадагшаа явах туйлын зорилгыг ашиглан хуурч аваачаад харийн оронд амьд бараа болгон зарж арилжиж биеийг нь vнэлvvлж байна. Тэгээд ДОХ тээн эх нутагтаа авчирч байна…. Энэ бvхэнд хэн хамгийн тvрvvн санаа тавих ёстой вэ? Бас дээр нь нийгмийн аливаа vзэгдэлд залуусынхаа дунд судалгаа явуулж дуу хоолой нь болж vнэлэлт дvгнэлт єгч тєр засагтаа нєлєєлж бvр болохгvй бол тэмцэж байх хэрэгтэй юмсан. Ардчилсан нийгэмтэй орны залуучуудын гол тєв байгууллага гэхэд ичиж vхмээр таг чиг нvдэн балай чихэн дvлий л юм байх юм. Энэ бол хэн нэгний бухимдал хэнээрхэл биш монголын залуучуудын vг, санал бодол, дуу хоолой гэдгийг онцлон хэлэх нь зvйтэй байх.

Бvр болохгvй бол Монголын залуучуудын холбооны бvтэц зохион байгуулалт, дvрэмийг дахин хэлэлцэж єєрчилж цаг vетэйгээ цуг алхаж явдаг, цаг vеэсээ тvрvvлж харж мэдэрч байдаг амьд байгууллага болгох хэрэгтэй санагдана. Энэ хvрээд энэхvv бичиглэлээ тvр жаргааж байна. Эцэст нь хэлэхэд нийгэмд манлайлалтай нийтэд хvртээлтэй ажиллахыг Монголын залуучуудын холбоо минь єєрсєддєє уриалга ажлаа болгохыг хvс


URL:

Сэтгэгдэл бичих