Агуу их шунал
Тэгвэл өнөөдөр өөрийгөө “тэрбумтан өмгөөлөгч” гэж удаа дараа бичүүлж байгаа нэгэн хүн байна. Түүнийг Г.Батбаяр гэдгийг уншигчид андахаа байсан байлгүй дээ. Эдийн болоод эрх ашгийн шуналтай хүн л өөрийгөө “тэрбумтан” гэж зарлаж, тунхаглаж явдаг юм болов уу.
Гэхдээ энэ хөрөнгийг Г.Батбаяр шударгаар ажиллаж, хөдөлмөрлөж олсон болж, түүнийг хүндэлж, алга ташин баяр хүргэмээр байна. Гэвч хаанаас хэрхэн олсон тухайгаа тэр хэзээ ч хэвлэлээр ярьж байгаагүй. Магадгүй ярих ч үгүй биз. Харин 108 сая төгрөг татварт тушаасан тухайгаа бол олон удаа давтан ярьсаар байгаа. Үүгээрээ ч гэнэт тэрбум гаруй төгрөгийн орлоготой болчихсоноо батлаад байгаа юм. Харин энэ орлого хаанаас хэрхэн орж ирсэн тухай нь яруу найрагч Б.Галсансүх баримт нотолгоотой мэдээлэл өгсөн байдаг.
Түүгээр ч зогсохгүй нэг удаагийн их хэмжээний орлого доо ханаж цадахгүйгээр дахин дахин амташна гэгчээр хэвлэл мэдээллийн салбарт хүртэл гар дүрж, амраг нь гэж яригдаж, бичүүлж байсан хүүхнийхээ хамтаар ашиг сонирхлоо гүйцэлдүүлж байна. Г.Батбаярын ашиг сонирхлыг илэрхийлэгч нь туг.мн гэх сайт. Энэ сайтыг “амраг” гэгдэх Б.Ариунтуул нь удирддаг. Ингээд л өмгөөлөгчид хөлс төлөөгүй, үзэл бодол нийлээгүй, үг сөрсөн болгоныг хоршин намнаж, хорлон бичсээр байна. Харин мөнгө төлвөл тэд яаж ч магтаж чадна. Энэ шударга ёс мөн үү.
Ашиг сонирхлынхоо төлөө АТГ-ын байцаагчийг ч авлигадах тухай ярьж, үйлчлүүлэгчээ залилж байсан Г.Батбаяраас шударга ёс хайгаад дэмий биз дээ. Гэвч өөрөө бол тун шударга нэгэн болж жүжиглэсээр бусдыг хуурсаар л яваа. Г.Батбаяр болон түүний амрагийн агуу их шунал, “дур хүсэл” хэзээ ханана тэр цагт л магадгүй шударга ёсны тухай яриаг эхлүүлж болох байх. Түүнээс өмнө Г.Батбаярын хэлдэг “мөнхийн эрх ашиг”-ийнх золиос болж буй бизнес эрхлэгчид, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, эрх зөрчигдсөн иргэдийг өмгөөлсөн бичвэрүүд гарсаар байх болно.
http://undesten.mn/index.php?newsid=21471
URL: