MTS буюу бичил зүүн эмчилгээ гэж юу вэ

27

Арьсны гаднаас түрхсэн тос болоод бүтээгдэхүүний ердөө 0,3 хувь нь жинхэнэ арьс буюу дермад хүрдэг үлдсэн 99,7 хувь нь арьсны эвэрлэг давхарт үлдэж үрэгддэгээс бүтээгдэхүүний бодит үр дүн харагддагггүй. Тэгвэл MTS эмчилгээ нь хүний биеийн байгалиас нөхөн төлжих чадварт тулгуурлан бүтээсэн бөгөөд бичил зүү нь эсийн түвшинд нэвтэрч арьсанд хэрэгтэй бүтээгдэхүүнийг саадгүйгээр нэвтрүүлэх боломжийг бий болгодог юм. Арьсны эсүүдэд бичил зүү үйлчилсэнээр эмийн бодис арьсанд нэвтэрч фибробластуудын тоо хэмжээ ихсэн арьсны үндсэн элемент болох коллаген, эластины хэмжээ хангалттай болж ирнэ.
Хийгдэх :улирал
- Зуны улиралд хийгдвэл арьс хурдан борлодог боловч үсний халцралт, язралт, нүхжилт, батганы эмчилгээнд хийгдэнэ.
Нарны тос түрхэх, яг эмчилгээний үед гадуур гарахгүй, үс болон гараар хүрэхгүй байх. Тоос шороо хүргэхгүй байх.
- Бусад улиралд хийгддэг заалттай.
МТS эмчилгээний заалт:
• Сорви, нүхжилт язралт арилгах
• Сэвх толбо нөсөө арилгах
• Үрчлээ тэнийлгэх болон арьс залуужуулах
• Үс уналтыг багасгаж үс ургуулах
• Үсний халцралт
• Батгашилт
• Арьсны нүхжилт
• Арьсыг нөхөн сэргээж, залуужуулах
MTS эмчилгээ хийлгэх эсрэг заалт:
• Цусны өвчин
• Арьсны хурц үрэвслийн үед
• Арьсны хурц харшлын үед
• Цус бүлэгнүүлэлтийн эсрэг бодист харшилтай бол
• Сэтгэцийн өвчин
Давуу тал:
Нүхжилт, нөсөө, сэвх, үрчлээ, арьс сулралт, батгашилт, арьсыг нөхөн сэргээх буюу сорви, язралт, арьсыг цайруулах зэрэгт ашиглагддаг.
Энэ төхөөрөмж маань 1 удаа ороход арьсны олон асуудлыг зэрэг шийддэг тул нүхжилт, арьс сулралт, өнгөц үрчлээ зэрэгт өндөр үр дүнтэй.
Лазер үйлчилгээг бодвол үнийн хувьд харьцангуй хямд. Үр дүн төгс.
Охид бүсгүйчүүд MTS эмчилгээг хийлгэхээр шийдсэн бол “Ari’s salon”-ыг зориход л хангалттай.

Фэйсбүүк хаяг : https://www.facebook.com/ARIssalon5/

URL:

Сэтгэгдэл бичих