Уур нойргүйдэлд хүргэнэ

8e7b2ac3050fbf12greatАйовагийн их сургуулийн судлаачдын явуулсан судалгаанд сайн дураар 436 хүн оролцжээ. Оролцогчид уур уцаарын тухай хэд хэдэн асуултад хариулсан гэнэ. Дараа нь тэднийг уураа хэрхэн дарж чаддагаас нь хамаарч хэд хэдэн бүлэгт хуваасан аж. Сүүлд нь мэргэжилтнүүд оролцогчдын нойрны дэглэм ямар байгааг ажиглав.

Тэгтэл уур уцаараа хянаж, тайван байж чаддаг хүмүүс бат бөх нойрсож байсан нь тодорхой болжээ.Харин уур уцаараа дарж дийлдэггүй хүмүүс нойрондоо муу байсан нь анзаарагдав. Элдэв таагүй бодлууд ийм хүмүүст нойрсоход нь садаа болдог байж магадгүй.

Мөн уур уцаар зүрхний үйл ажиллагааг түргэсгэж, энэ нь унтах үйл явцыг хүндрүүлдэг бололтой. Дутуу нойртой байгаа хүн уурлаж, бухимдах нь аргагүй биз ээ. Ингэхээр гинжин хэлхээ үүсэж байгаа гэсэн үгбилээ. Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих