Хадлан тэжээлийн бэлтгэл ажил 31.7 хувьтай байна

150640417059c9e74acbd7cУлсын хэмжээнд хадлан тэжээлийн бэлтгэл ажил 31.7 хувьтай байна. Мөн 400 мянган тонн тэжээл дутах эрсдэлтэй байгаа аж.

Тиймээс дутагдаж байгаа өвсийг тэжээлийн зориулалтаар ашиглах үр тариа, хаягдал буудай зэргээр нөхөх төлөвлөгөө гаргаад байна. Ингэснээр 14.7 мянган тонн улаанбуудайг тэжээл болгон ашиглах төлөвтэй байгаа юм.Харин гурилын дотоодын хэрэглээг хангах 200 мянган тонн улаан буудайг ОХУ-аас импортолбол нэмж 50 мянга орчим тонн хивэг болон багсармал тэжээл үйлдвэрлэгдэх боломжтой . Гэвч импортын тээвэрлэлтийн зардал өндөр гарах тооцоотой байгаа нь хүндрэл учруулж байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих