БАНТАН ХУТГАГЧ
Төрийн явдал ороо бусгаа цагийн байдал тогтворгүй байгаа нь зарим хүмүүст үнэхээр ашигтай тусч байна. Зуд болоход нохой зоолж, зовлон болоход лам баяжина гэгчээр өмгөөлөгч Г.Батбаярын баяжсан, Монголын ард түмний ядуу байдал хоорондоо үнэхээр өнгө зохицохгүй байна.
Хаана дуулиан шуугиантай хэрэг явдал гарна. Тэнд Г.Батбаяр байж байхаар барахгүй. Гар бие оролцож өмгөөлөгчөөр ажиллаж хэсэгтээ зурагт телевизээр гарч баахан шуугиулж байгаад ялагдана. Өнгөн дээрээ харагдах энэ ялагдал өмгөөлөгчид найдсан талд маш харамсалтай хэрэг явдал боловч харин Г.Батбаярын хувьд маш учиртай. Тэр хоёр талд зэрэг ажиллагдагаараа бусад өмгөөлөгчдөөс онцлог. Дээрээс нь маш ашигтай ажилдаг овсгоотой нэгэн.
1.Тэмүүжин ба Сарангэрэл
Энэ хэрэг дээр уг нь Г.Батбаяр Г. Сарангэрэлийн өмгөөлөгчөөр оролцсон боловч хэрэг явдал шувтарсаны дараа харахад нөгөө талд буюу тухайн үед Хууль зүйн сайд асан явсан Тэмүүжин ялж сайдын нялх амраг хар тамхи хэрэглэсэн гэдэг зүйл заалтаар ял сонсож, хорих анги руу ачигдсан байдаг.
Нэмж хэлэхэд Цагдаагийн газрын зарим хурандаа нар сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж буруутгагдсан ч энэ хэрэг шалгалтын явцад хэрэгсэхгүй болсон.
2. Найзыгаа “худалдав”
Цагдаагийн нэгэн албан тушаалтан Г.Батбаярт итгэж мэдээлэл өгөв. Тэр мэдээллийг Г.Батбаяр тэр дор нь задалж, Цагдаагийн албан хаагчдыг төрийн сайдынхаа эсрэг ажилласан хэмээн зарлаж, нэр хүндээ өсгөв.
3. Р.Бурмаа сайдтай шүүхдээд ялагдав
4. Гэнэт тэрбумтан болов
5. Амрагуудын хос цагТэр олны анхаарал татсан хэргүүдтэй холбогдож, холион бантан хутгахаас гадна хувийн амьдрал нь ч бас холион бантан ихтэй. Тэрбумын орлоготой эр хүнд эхнэр нь гологдсон байж магадгүй л юм. Тиймээс сэтгүүлч бүсгүйтэй нэр холбогдож, тоонот гэрт зургаа татуулж, хос цагаар бугуйгаа гоёв. Хайрын үгтэй зурвасууд нь ч цахим хуудсыг чимж, тэдний харилцааг нотлов.
6. Ял тулгагч
Уг нь өмгөөлөгч хүн бусдад эрх зүйн зөвлөгөө өгч, хуулийн хүрээнд өмгөөлж, хамгаалах учиртай. Гэвч Г.Батбаярыг өмгөөлөгч гэхээсээ яллагч гэж андуурмаар. Учир нь олны анхаарал татсан асуудал байвал очиж хутгалдаад, болохгүй бол хэвлэлийн хурал зарлаж байгаад ял тулгана. Хэвлэлийнхэн түүнийг тоохгүй бол Ариунаагийнхаа ТУГ.мн сайтаар “тэрбумтан өмгөөлөгч ярьж байна” гэж бичүүлчихнэ. Өөрийнхөө замд хөндөлссөн хэнийг ч энэ сайтаараа хайр найргүй балбадаг нь ял тулгагчийн мөн чанар гэлтэй…
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
энэ нэг салбадай орчин цагийн хогийн гаруудын тод төлөөлөгч удахгүй энэ их хурлын гишүүн, ерөнхийлөгч болно биз