Хойд Солонгос тэргүүтэй гурван улсад Трамп хориг тавив
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан үүргээ хүлээн авсны дараахан исламын шашинтай долоон орны иргэдэд виз олгохоос татгалзсан билээ.
Тэгвэл уг хоригоо Ерөнхийлөгч өргөжүүлж буйгаа өчигдөр албан ёсоор мэдэгдсэн талаар “Ройтерс” агентлаг уламжлав.
Тэрбээр олон улсын шаардлагыг үл тоон цөмийн хүчин чадлаа өргөжүүлж буй Хойд Солонгос, дотоодын зөрчил мөргөлдөөн хяналтаас гарч буй Венеусэль болон Чад улсын иргэдэд тодорхойгүй хугацаагаар виз олгохоос татгалзжээ.
Цагаан ордны тэргүүн дээрх асуудлаар зарлиг гаргаж “Америкийн аюулгүй байлгах нь миний хамгийн чухал зүйл. Тиймээс аюул учруулж буй бүхнээс урьдчилан сэргийлнэ” гэж жиргэсэн аж.
Венесуэлийн хязгаарлалт нь зөвхөн төрийн албан хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүдэд хамааралтай хэмээн Цагаан ордноос мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
URL: