Эмч нарын цалинг үе шаттай нэмнэ

w6kv5et38qМонголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо цалин нэмүүлэх шаардлагыг энэ сарын 15-нд Засгийн газарт хүргүүлсэн билээ. Уг шаардлагын хариуд цалинг нь шат дараатай нэмэхээ салбарын яамнаас илэрхийлжээ. “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт (тариф)-ын хэлэлцээрт туссаны дагуу ажиллагсдын цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх саналыг ХНХЯ-нд хүргүүлсэн. Мөн “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам батлах тухай” Засгийн газрын 2012 оны 150 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж сүрьеэгийн эмч, мэргэжилтэн, ажилтнуудад үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх нэмэгдлийг тухайн албан тушаал хашиж байх хугацаанд нь сар бүр олгохоор боллоо. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 07 дугаар тогтоолоор өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн зарим хэрэгсэл, протезийн үнийн 75 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлж байгаа. Харин үлдсэн 25 хувийг иргэн өөрөө төлж байгаа бөгөөд иргэний төлсөн төлбөр нь тухайн эмнэлгийн төлбөртэй тусламж үйлчилгээний орлого болдог. Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны долоодугаар сарын 27-ны өдрийн 264/А/293 дугаар хамтарсан тушаалын 2.7-д заасны дагуу энэхүү орлогыг үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой гарч байгаа шууд зардал болон байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахаар болсон. Тиймээс өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлсэн эмч, ажилтнууд үр дүнгийн урамшуулал авах бүрэн боломжтой бөгөөд эрүүл мэндийн байгууллага шийдэн олгох эрх зүйн орчин нь дээр дурдсан хамтарсан тушаалаар нээгдсэн болно” гэсэн хариу хүргүүлжээ.

М.ЭНХ


URL:

Сэтгэгдэл бичих