Сирийн газар нутгийн 87.4 хувийг Исламын улс бүлэглэлээс чөлөөлжээ

59c3a06afc7e930d6c8b4567Оросын агаарын цэргийн хүчний дэмжлэгтэй Сирийн зэвсэгт хүчин газар нутгийнхаа 87.4 хувийг буцаан хяналтандаа авсан гэдгийг Оросын арми мэдэгдлээ.

Оросын байлдааны онгоцууд өнгөрсөн 2 жилийн турш явуулсан кампанит ажлынхаа турш 96000 орчим террорист байг устгасан байна. Исламын улс бүлэглэлээс Сирийг чөлөөлөх ажиллагаа болоод сэргээн босгох ажилд Оросын оруулсан хувь нэмэр их байсан.

Тодруулбал, Сирийн засгийн газрын хүсэлтээр , 2015 оны 9 сарын 30-наас хойш Сири улсад Оросын тийрэлтэт онгоцууд болоод нисдэг тэргүүдийг тараан байрлуулах тушаалыг В. Путин өгөх үед тэд 96 мянган байг устгахын тулд 30 мянган гэнэтийн цохилт хийсэн болохыг тус хэвлэлд бичсэн байна. Довтолгооны үед устгагдсан террорист байрлалуудын дунд 8332 цэргийн хороо, 53700 орчим террорист бүлгийн этгээдүүд бараг 1000 орчим бэлтгэлийн хуаран, 6769 газрын тосны болон зэвсгийн агуулах байсан.  2 жилийн өмнө агаараас цохилт үзүүлэх кампанит ажил эхэлснээс хойш Оросын байлдааны онгоцууд Исламын улс бүлэглэлд булаан эзлэгдсэн газрын тосны дэд бүтцэд ноцтой хохирол учруулсан байна.

Газрын тосны дэд бүтэц нь террористуудын орлогын хамгийн гол эх сурвалжид тооцогддог юм. Исламын улс бүлэглэлийн гарт орсон 212 газрын тосны орд , 184 газрын тос боловсруулах үйлдвэрийг Оросын агаарын цэргийн хүчин устгасан байна. Террористуудыг үндсээр нь устгахад Сирийн засгийн газарт тусласны дээр, Орос улс террорист бүлэглэлээс чөлөөлсөн газруудаас тэсрэх төхөөрөмж, минаг устгах, аюулгүй болгох ажлыг идэвхитэй үргэлжлүүлсээр байгаа юм. Сирийн 5300 гаруй га газрыг Оросын багийнхан аюулгүй болгосон байна. Сирийн Алеппо хотод л гэхэд Оросын баг 36319 тэсрэх төхөөрөмжийг илрүүлж, 2956 га газрыг минаас чөлөөлсөн байна.

Түүнчлэн Оросоос зааварлагч, сургагч багш нар Сири улсад очиж газар нутгийг хэрхэн минаас чөлөөлөх талаар хичээл орж байсан. Энэ хүрээнд Сирийн 580 гаруй хүн газар нутгийг минаас чөлөөлөх сургалтад хамрагдсан, одоо 100 гаруй хүн сурч байгаа гэж яамны зүгээс мэдэгдлээ.

Тэгвэл, “Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэлд Иракийн эрх баригчдад дэмжлэг туслалцаа үзүүлэхэд Орос улс бэлэн байна” гэж оросын гадаад хэргийн сайдын орлогч Геннадии Гатилов хэллээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн уулзалтын үеэр тэрээр хэлэхдээ, “исламын улс бүлэглэлийн террористууд хаана гэмт хэрэг үйлдсэн нь асуудал биш. Тэдний үйлдсэн гэмт хэргийг зүгээр орхиж хэрхэвч болохгүй гэдэгт бид итгэлтэй байна. Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэлд Иракийн зэвсэгт хүчний байгуулсан амжилтыг бид сайшааж байна. Бид Иракийн удирдлагад улс төрийн болоод практикийн дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлэхэд бэлэн байна” гэсэн байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих