Дон Женко
17 чинглэг спирт түүнийг алдрын оргилд хүргэсэн юм.
Монгол улсын гавъяат тамирчин гэвэл хулгар чихтэй хэдэн нөхөд л хальт таньдаг байсан.
Одоо хэний тухай хэлэх гэж байгааг маань шууд л та бүхэн мэдэж байгаа. Монголын олон охидийг зүүн өмнөд азид үгүй хийсэн хүн бол Дон Женко. Түүний гараар орж сүүлдээ эд эрхтэний наймаанд явсан охин “гулууз” хэдийг хэн ч тоолж мэдэшгүй. Анх 1992 онд Сингапурт Монголчуудыг визгүй нэвтрүүлдгийг мэдэнгүүт “Ахыгаа дагаж амьдрал үз” гэсэн гялтайтал арагш үсээ самнаж ноолууран пальто мөрөлсөн “ЧОУ ЮН ФАТ” стилийн залууг охид мөн ч их дагасандаа. “Зууны манлай”-г үсдээд Сингагийн гудмаар чирч явсан ч гэх нь бий.
Тэр юу ч хийхээс сийхгүй. 17 чинглэг спирт оруулж ирээд татвар төлөлгүй өөр бараа мэтээр бүрдүүлэлт хийн тэр илрээд ирэх үед гаалийн баталгаат талбайгаас нь нөгөө олон чинглэгүүдийг нэг өглөө алга болгон “Нотлох баримт” алга болж тухайн үеийн тагнуул цагдаагийнханыг Интерполын нүдэн дээр онигоо болгож байсан мафийн толгойлогч бол Дон Женко. Хичнээн олон аавын сайхан хүүхдүүд түүнээс нь болж шоронгийн хаалга татсан билээ?
Одоо бол тэр их гарын хулгайч л даа. Тэрээр нээх их мундаг эх оронч Монгол зүрхтэн болж харагдах гэдэг авч түүний авсан авгай нар нь ихэвчлэн орос үндэстэн. Гэр бүлийн амьдрал тал дээр бол авах юм байхгүй. Хөхөө л гэсэн үг. Түүнтэй явалддаг нэг охин 2000$ оор төрсөн өдрөө тэмдэглэн хөөрцөглөж “Буянтаны хишиг” хэмээн залбирсан охидоор өөрийгөө хүрээлүүлэн тасарч унаж байсныг хүн бүхэн л мэддэг.
Монгол ийм л болчхоод байгаа шүүдээ.
Ю.Цэдэнбалыг зүгээр л шүтэж явхын оронд нулимж суудаг. Махны үйлдвэр, Талх болон чихрийн үйлдвэр, АрхиПивоУндаа үйлдвэр, Баян гол хэмээх ихэр хоёр барилга тэр чигээрээ өмч хувьчлал хэмээх “гарын үсгээр” түүнийх болсон. Тэр барилга барьж зовоогүй, техник эдийн засгийн үндэслэл хийж нойргүй хоноогүй. Зүгээр л рекет хийж нойргүй хонож байсан нь л үнэн.
Алдар “Их өрөөр” баригдсан энэ олон эд хөрөнгөнд эзэн суугаад хүний сэтгэл ханана гэж үгүй юм.
Түүний нүдэнд Таван толгойг ажиллуулаж байгаа үндэсний хэдэн компаниуд зүгээр л хог шүүдээ хог. Өөрийнх нь хоолыг булаагаад авчихсан юм шиг л өш зангидана.
Дон Женко идээгүй хоолыг хоолонд тооцохгүй ээ гээд хээв нэг хэлчихнэ. Гэхдээ чукча биш. Улс төрөөр хачир нэмнэ. Тэргүүн шадартай хэрэлддэг л гэнэ LV Zegna авилгалд өгдөг дэлгүүрүүд л гэнэ.
Өлөн өлөн өөр шигээ юм их бодноо. Монголын ард түмнийг яг өөрийнхөө хэдэн уландаа гишгэсэн хүүхнүүд эрхийн балай хэдэн Орос авгай нар шиг бодно. Юу боллоо гэж Zegna зангиа пиджак костюмаар гарын үсэг зураад сууж байх вэ? LV цүнх танай Орос эхнэрт нь авч өгөөд нэг тендер авч байсан юм шиг хачин балай юм яриад сууж байх юм. Эсвэл тэгсэн юм уу? Сайншандад үйлдвэр барих гэсэн чинь болохгүй байна гэж ирээд л хамаг амьтанлуу буруугаа чихэж суух юм. Монголд хамгийн том эрх мэдэлтэй хүн гэдгээ мартаад л суудал дээрээ хэд хэд эргээд эгээ л уран нугараач шиг юм боллоо. Салбар хариуцсан сайд гэдэг бол өөрөө л бүхнийг санаачилж хийх ёстой юм шүүдээ ЗУРААЧАА!
Их сургуулийн босго алхаж үзээгүй энэ амьтан одоо Монгол улсын ерөнхий сайд болно гээд нэг цэцэг цэврүү шиг охинд яриад л сууж байгаа.
Дон Женко хэрэв эсэргүүцэж Нирун хэмээх хүүхэмсэг одойгоор (Хаку гэдэг Оросын хурлыз бүсгүйн араас бүх найз нарт нь мөнгө тараан удаан гүйж байж нэг шөнийг өнгрүүлэж байсан) нэвтрүүлэг хийлгэж өч төчнөөн хар PR хийгээгүй байсан бол өдийд өмнийн говьд галт тэрэг хурдлан үйлдвэр станцууд босч Сайншанд тийш хурдлаж явах байсан шүүдээ.
Дерипаксогийн үнэнч шавьд өөрийн гэсэн МонРус бодол бий.
Одоо өмнийн говьд Дон Женкогийн балгаар уурхай тус бүр өөр өөрсдийн гэсэн бичил дэд бүтэцтэй нийт бүс нутгийн хэмжээний ямар ч бүтээн байгуулалтгүй шороо пуригсан тал боллоо. Мэдээж түүний тэжэээвэр нохой болох одой Нирун энэ талаар мөнгө харамгүй цацаж сурталчилгааг бол сайн хийж байгаа.
Монголчууд ухаантай. Олон мянган айл өрхийг тэжээгээд яваа олон компаниудаас өнөөдөр Дон Женко бүхнийг идлээ уулаа хамлаа гэж хэлээгүй байхад “Эд нар идээд байна, луйвардаад байна” хэмээн чанга чарлагч ханаж цадах ямар ч найдваргүй бирд болсон энэ этгээдийн нэрийг Дон Женко гэдэг.
Загалмайлсан эцэг киноны дүрд дурласан энэ эр удахгүй Монголыг мафийн гарт атгах цагаа хүлээж байна. Дунд сургуулийн боловсролтой зураач, бөх энэ эрийн хамгийн хэлэх дуртай үг нь “Ард түмэн цагаан цаас”.
ШааБаабар
URL: