Төрийн банкны нууц ноёнтон

21942454_1962897267284478_1583315280_nТөрийн банкны захирлуудын цалин жирийн багшийнхаас 50 дахин өндөр байгаа талаарх мэдээлэл ил болсон нь нийгэмд нэгэн стресс нэмээд буй. Нийгмээрээ, нийтээрээ цохирдохоос аргагүй биз. Эдийн засаг нь хүчтэй савалчихсан, татварын дарамт, ган, зудад дарлуулчихсан энэ намрын монголчуудад 18 сая төгрөг гэдэг айхтар том сонсдохоор тоо байж таарна. Ерөөсөө социализмын үед битгий хэл чөлөөт зах зээлд шилжсэнээс хойших он жилүүдэд Монгол түмэн 18 сая төгрөгийн цалин гар дээрээ авч байсан удаагүй. Хоёр жил, гурван жилийнх нь хөдөлмөрийн үр шимийг нэг ултөрчийн шахаагаар томилогдсон захирал сард авч байгааг хүлээн зөвшөөрөх нийгэм бүрдээгүй учраас ард түмэн их эмзэг хүлээн авах шиг болллоо. Хүн бүр өнөөдөр 8-18 сая төгрөг авч байгаа захирлуудыг яллаж байна. Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханыг буруутай гэж дийлэнх олонх нь үзэж байгааг сошиал орчиноос харж болно.

Гэхдээ Баярсайханаас өмнө Төрийн банкийг өөрийг нь шинэчлэх шаардлагатай байгаа. Нам, улс дамнасан бизнес-улстөрийн бүлэглэл Төрийн банкыг байгуулсан цагаас нь атгаж байгаа гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Бизнес бүлэглэлийн хүслийг өнөөдөр Нямаа хэмээх нэгэн сайн эр гүйцэлдүүлж суудгыг ч бас мэдэхгүй байх. Төрийн банкны ТУЗ-ийн дарга Нямаа гэж ямар эрхэм байдаг вэ гэсэн асуулт гарах байх.

Энэ бол бидний сайн мэдэх Сайн хөтөлбөрүүдийн автор, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Нямаа юм. Бүх эрх буюу удирдлагуудын цалинг нэмэх, томоохон зээлүүдийг гаргах зөвшөөрөл олгодог гол хүн нь гэсэн үг. Томоохон зээлийг олгох эрхээ хэтрүүлэн ашигласнаас нь болж Төрийн банкны зээл олголт огцом нэмэгдэж өрийн хязгаараа давчихаад байгааг ч шалгалгүй орхиж болохгүй. Ажилчдынхаа цалинг тав дахин нэмсэн шиг ажилчдынхаа орон тоог хоёр дахин нэмж татварын хөрөнгийг гарлагадаж байгаа хүн бол яах аргагүй Нямаа. Өмнө нь Жунай ахаасаа чиглэл авч Эрдэнэтийг эргүүлж авах ажлыг удаашруулсан асуудлаар Нямка гишүүний араанд зуугдаад байгаа энэ эрхмийн уршиг санхүүгийн салбарт үргэлжилсээр байхыг тэвчиж боломгүй.

Шуурхай.мн

 


URL:

Нэр: Anonymous Огноо: 24 September 2017

Ням гэхэд 3 үсэг ордог ажээ. Хэзээ ч 3 үсэгнээсээ салахгүй дэ.

Нэр: zochin Огноо: 24 September 2017

Нямаа гэж энэ нөхөр ганц төрийн банк бус монгол улсын эдийн засгаар тоглож байгаа юм биш үү

Нэр: Anonymous Огноо: 25 September 2017

Хувьдаа ресторан, зайсанд хувийн цэцэрлэг гээд зөндөө юмтай хүн дэ

Сэтгэгдэл бичих