Намаасаа дэмжлэг авсан Д.Баярсайхан АН-ынханд “ таалагдсангүй”
НИТХ-ын шинэ даргад Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨҮГ-ын захирал Г.Төмөрбаатарын нэрийг дэвшүүлээд байсан.
Харин Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар нар нэрээ татаж Д.Баярсайхан намынхаа бүлгийн дэмжлэгээр тунаж үлдсэн тухай мэдээллийг өнөөдөр хуралдаж буй НИТХ-ын хуралдаанд танилцууллаа. Тиймээс НИТХ-ын ээлжит 11-р хуралдааны үеэр С.Амарсайханы нэрийг дэвшүүлэх саналыг заалнаас гаргасан.
Харин НИТХ дахь АН-ын бүлэг 2 цагийн завсарлага авснаар хуралдаан түр завсарлаад байна. Завсарлага авсан АН-ын бүлэг хаалттай хуралдаж байгаа. Тэдэнд НИТХ дахь МАН-ын бүлгээс дэмжиж оруулсан Д.Баярсайхан “таалагдаагүй” гэнэ.
Цаашдаа НИТХ-ыг мэргэжлийн удирдлагаар хангах, шинэ залуу сэтгэлгээгээр ажиллах хүнийг нэр дэвшүүлсэнгүй хэмээн завсарлага авч, хэнийг дэмжихээ ярилцаж байгаа бололтой.
Б.Сондор
http://www.zuv.mn/page/newsmore/14611
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
энэ эмэгтэй арай ч НИТХ-ын дарга хийчихээр харагдахгүй байна. Ёстой л залуу сэтгэлгээтэй залуу хүн нь арай дээр бах.
Батбаясгалан хийж чадна Баярсайхан олон жил СХД т ажиллаж хийсэн ажилгүй Сапорогийн ард муу бүхний үүр уурхай болсон буудалтай болсон. Яаж төрийн ажлыг хуурч мэхлэж өөрт ашигтай болгох талаар мэргэшсэн хүн