Хойд Солонгос АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авахын тулд дахин устөрөгчийн бөмбөг туршихаа зарлалаа
Хойд Солонгосын эсрэг АНУ хориг арга хэмжээ чангатгахаар болсоны дараа АНУ-ын удирдагч Дональд Трампыг “галзуу хөгшин”, “хулиган”, “дээрэмчин” гэж нэрлэж байгаа бөгөөд “галаар номхруулах”-аа амласан байна.
БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо шинээр устөрөгчийн бөмбөг турших боломж байна гэжээ.
Ёнхап агентлаг Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны тэргүүн, удирдагч Ким Чен Ун АНУ-ын бодлогын хариуг өгөх боломжийн талаар ярьсан гэлээ.
М.Баяр
URL: