М.Энхболд Ө.Энхтүвшин намын даргын суудлаа “өвлүүлэхээр” болжээ
МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн өдрөөсөө эхлэн бужигнаж, хөнжил дотроо хөлөө жийлцэж эхэлсэн. Одоогийн МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн учир тэрбээр хариуцлагаа хүлээж, намын даргын суудлаа өгөхөө мэдэгдээд буй. Тэгвэл намын дарга болоод Ерөнхий сайдын төлөөх тэмцэл МАН дотор газар авч, тогооноосоо хүртэл халиад байгаа билээ.
Тусгаар тогтнолын ордонд албан тушаалын тохироо хэдийнэ яригдаж түүний чимээ ч гадагшлах болоод байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Хамгийн сүүлд авсан албан бус мэдээллээр өчигдөр МАН-ын Хотын фракцийнхан сэм уулзалдаж, М.Энхболд дарга өөрийн ажлаа Ө.Энхтүвшинд “өвлүүлэх” тохироог хийсэн гэнэ.
Харин хамгийн сүүлийн албан бус мэдээллээр өчигдөр МАН-ын Хотын фракцийнхан сэм уулзалдаж, М.Энхболд дарга өөрийн ажлаа Ө.Энхтүвшинд “өвлүүлэх” тохироог хийсэн гэнэ.
Ингэхдээ МАН-ын дарга М.Энхболд Ө.Энхтүвшинд хэдхэн зүйлийг аминчлан захисан байна. Тэрбээр “Цаашид намын даргын ажлыг авч явахдаа Хотын фракцийнханг “тээж” явахыг үүрэгдээд үүнийг нь ёсчилвол намын даргын ажлаа ямар нэгэн асуудалгүйгээр “өвлүүлнэ” гэх тохироог хийсэн гэдгийг Тусгаар тогтолын ордноос жиргэх бор шувуу дуулгалаа.
Ямартай ч олон сар асуултын тэмдэг хэвээр үргэлжилсэн МАН-ын даргын чимээ ийнхүү дуулдаж, М.Энхболд залгамжлагчаа тодруулав бололтой. Харин энэ нь шинэчлэгдэнэ гэх сайн үг хэлж санаачлага гаргаад байгаа зарим нэгэн нөхдүүдэд огтхон ч таалагдахгүй байгаа аж. Мэдээж М.Энхболд зайгаа тавьсан ч түүний залгамжлагч МАН-ын даргын суудалд суувал одоогийнхоос огтхон ч ялгарч дээрдэхгүй гэдэг нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл Ө.Энхтүвшин М.Энхболдын школоор МАН-ыг удирдах нь гарцаагүй болохоор энэ тохироо нь М.Энхболдод зол, шинэчлэгсдэд хохь болж таарна. Тэгвэл Хотын фракцийнханы дээрх тохироо МАН-ын Бага хурлаар олонхийн дэмжлэгийг авах үгүй нь хэдхэн хоногийн дараа буюу энэ сарын 25-ны өдөр тодорхой болох юм.
24tsag.mn
URL: