ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ 100 ХУВЬ ХИЙГДЛЭЭ

olloo_mn_1505979921_21912700_1379256098858573_1487530326_n_20170921023055.jpgУлаанбаатар–Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2км хурдны авто замын трасст нийт 108 нэгж талбарын 57.8га талбай өртсөн. Үүнээс Нийслэлийн Засаг даргын захирамжтай 14 нэгж талбарын 21.1 га, Дүүргийн Засаг даргын захирамжтай 94 нэгж талбарын 36.7 га талбай өртсөнийг 100 хувь чөлөөлж дуусчээ.

Судалгаагаар иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр газар өмчлүүлэхээр баталсан Гавьжийн шандын байршил давхацсаныг НИТХТ-ийн 13 дугаар тогтоолоор хасч өөрчлөлт оруулсан байна.

Мөн “Мод тарих үндэсний өдрийг зарлах тухай”-зарлигийн дагуу БОНХГ-т эзэмшүүлсэн “Ногоон хэрэм” төслийн хурдны авто замын трасстай давхацсан хэсгийг  трассаас гарган мэдээллийн санд өөрчлөлтийг бүртгэжээ.

Гүйцэтгэгчээр нийт авто замын 70 хувийг БНХАУ-ын Чайна Тиэсижү Сивил Инженеринг групп хийхээр шалгарч, үлдсэн 30 хувийг “Арж капитал” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Бадрах ойл” ХХК нар гүйцэтгэхээр Зам, тээврийн яамтай гэрээ байгуулсан юм.

Гэрээгээр авто замын газар шорооны ажил 2016 онд эхэлсэн бөгөөд 2019 оны дөрвөн сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих