Ганбууш найз залуутай болжээ

21558768_120641635230369_3791059033011783551_n

Шар хэвлэлийн “баатар” Ганбууш одоогоос хэдэн жилийн өмнө Тайланд улсад хүйс солиулах мэс засал хийлгэж өдгөө жинхэнэ эмэгтэй хүн болсон гэгддэг. Сайн муугаараа хэлэгдэж, бусдад чичлүүлж явсан ч тэрбээр эмэгтэй хүн болно гэсэн хүсэл мөрөөдлөөс ухарч няцалгүй явсаар хүслээ биелүүлсэн.

Нүцгэн биеэ тольдоод өдөр бүр өөртөө дурлаж яваа гэх тэрээр найз залуутай болсноо нүүр номын хуудаснаа зарлалаа. Ганбууш хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Эр хүнийг би нүд, яриагаар нь л ихэвчлэн шинждэг. Боловсрол мэдлэг нь хамаагүй, хүнийхээ хувьд зөөлөн байх хэрэгтэй. Мөн нүнжиг чухал. Эрэгтэй хүний нүнжиг жаахан юман дээр л мэдэгддэг. Ямар орчинд өссөнөөс бас хамаарч болно. Хатуудаа хатуу боловч эр хүн цаанаа л нэг гоё байдаг даа. Яс юман дээрээ эр хүн чинь хүүхэд шиг амьтан. Төрүүлж гаргаагүй ч гэлээ бас нэг хүнийг хүмүүжүүлнэ гэдэг чинь эмэгтэй хүнд хүүхэд өсгөхөөс ялгаагүй” хэмээсэн байдаг. Монголоор дүүрэн Дулмаа, Цэцгээ гэсэн улиг болчихсон хүүхнүүд байна. Ганбууш бол ганцхан байгаа юм чинь” гээд над руу сээтэгнээд байдаг “ гэж ам алдсан тэрээр харийн залуутай хайр сэтгэлийн холбоотой болсноо шүлгээр илэрхийлжээ.

Ж.Сондор
factnews.mn

URL:

Сэтгэгдэл бичих