Тамхины хяналтын тухай хуулийн дутууг ингэж гүйцээнэ

527-150587362654frc8qpnn2biel1f56hf9dlf9_bТамхины хяналтын тухай хуультай болоод 12 жил болж байна. Уг хуульд 2012, 2015 онуудад нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Бидний хамгийн сайн мэддэгээр тамхи худал­даалах цэгийг сургууль, цэцэрлэгээс тодорхой зайд байлгах, нийтийн эзэмшлийн орчинд тамхи татахгүй байх зэрэг үр дүнтэй хэрэгжиж буй заалтууд байгаа. Уг нь энэ хуулийг маш сайн болсон гэдгийг Олон улсын шин­жээчид, ДЭМБ-ынхан хүлээн зөвшөөрдөг байна. Харамсалтай нь 2015 онд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж тамхи татах цэг байгуулахыг зөв­шөөрсөн нь ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийг зөрчсөн алхам болжээ. Өөрөөр хэлбэл манай УИХ Монгол Ул­сын нэгдэн орсон Олон ул­сын конвенцийг зөрч­сөн байна. Ингэснээр ал­бан байгууллага, олон нийтийн газар тамхи татах цэгүүд байгуулагдаж, дам тамхидалт даамжирсан хэвээр үлдсэн байгаа юм.

ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвен­цийн гуравдугаар хэс­гийн наймдугаар зүйлд “Тамхины утаанд нэрвэг­дэх явдлаас хамгаа­лах” гэ­сэн бүлэг заалт бий. Үүгээрээ “…там­хины хэ­рэг­лээний төв­шин, там­хины утаанд нэр­вэг­дэх явдлыг тас­ралт­гүй бөгөөд үлэмж хэм­жээгээр бууруулах”-ыг уриалсан байдаг. Мөн УИХ-аас 2013 онд батал­сан Тамхи­тай тэмцэх үндэс­ний хөтөлбөрт Там­хины хянал­тын суурь кон­вен­цийг хэрэгжүүлэх арга хэм­жээг тусгасан бүлэг бий.
Гэвч Тамхины хянал­тын тухай хуульд 2015 онд оруулсан өөрчлөлтөөс болж Олон улсын конвенц болон үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт ноцтой зөрчигджээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруу­лах хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн бариад байна.
Ер нь бол Тамхины хяналтын тухай хуулийн үндсэн зорилго нь хүмүүсийг тамхины хор хөнөөлөөс хол байлгахад орших учиртай юм. Тэг­вэл зарим талаар дутуу бо­ловс­руулж баталснаас энэ хууль ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенци нийцдэггүй юм байна. Гэтэл манай улс энэ конвенцид 2003 онд нэгдчихсэн байдаг. Нэгэнт нэгдчихсэн гэрээнд нийцүүлэхийн тулд зарим өөрчлөлтийг оруулах зайлшгүй шаардлагатай ажээ. Манай улс тамхины хэрэглээгээрээ дэлхийд эх­ний 10-т жагсдаг гэ­дэг лут үнэлгээтэй. 15 ба түү­­нээс дээш насны мон­­голчуудын гуравны нэг нь тамхийг тогтмол хэрэглэдэг эрчүүдийн тал хувь нь, бүсгүйчүүдийн 5.3 хувь нь тамхи татдаг гэдэг. ДЭМБ-аас манай улсад хийсэн судалгаагаар бүр ч эвгүйцмээр дүн гар­сан байна. 13-15 насны хөв­гүүдийн 20.3 хувь, охидын 8.3 хувь нь тамхи татдаг.
Нөгөөтэйгүүр сургуу­лийн насны хүүхдүүд өөрсдөө татдаггүй ч  42.4 хувь нь гэртээ, 49.8 хувь нь олон нийтийн газарт тамхины утаагаар байнга амьс­галдаг гэжээ. Өөрөөр хэлбэл, гэр нь, олон ний­тийн газрууд ч там­хины утаа­тай байна гэжээ.Манай­хан дам тамхидалт гэж нэрлээд байдаг. Ийм агаараар амьсгалах нь тамхичнаас ч илүү хорддог гэсэн сонин дүгнэлт бий. Дам тамхидалт нь зүрх судас, уушгины өвчин, зүрхний шигдээс, хорт хавдар, цусны цочмог дутмагшил, элдэв халдварт бус өвчний үндэс болдгийг эрүүл мэндийн шинжлэх ухаан нэгэнт нотолжээ. Энэ мэтээс үүдээд дотоод орчинд тамхийг хориглох зайлшгүй шаардлага гарч ирж байгаа юм.
Тиймээс дотоод орчин буюу баар, цэнгээний газар, оффис, үзвэр, үйл­чилгээний газрууд, тэдгээрийн дотор хий­гээд орох хэсэгт бий бол­­госон тамхи татах цэгүүдийг “татан буулгах” шаард­лагатай юм байна.
Үүдэнд, зоорийн давхарт, бүр тусгай би­түүм­жилсэн гэж байгаа ч хортой агаар нь ту­хайн орчноо нийтэд нь бохирдуулдаг байна. Ин­гэхээр тамхи татах цэгийг гадагш гаргана гэсэн үг.
“Тамхины утаанаас болон тамхины хор урш­гаас иргэдээ хамгаалах тухай” хуулийг Төрийн Дум 2013 оны эхээр баталжээ. Энэ хуулиараа ресторан, байрны орц тэр ч бүү хэл алсын чиглэлийн галт тэргэнд тамхи татахыг хориглосон байна. Хуульд тамхины төрлийн бүтээгдэхүүнийг сурталчлахыг бүрэн хориг­лоод зогсохгүй, шинээр гарах уран бүтээлд хүртэл тамхи татаж буйгаар дүрс­лэхийг хориглосон юм.
Тухайн үед социо­лог­чид болон эмч нарын тоо­цоолс­ноор тус улсын нийт хүн амын 41 хувь нь там­хи татдаг гэ­сэн дүн гарчээ. Ийм уч­раас тамхийг ийн­хүү хориглосон байгаа юм.
Хуулийн төсөлд ДЭМБ-ын тамхины хя­нал­тын суурь конвенцид ний­цүүлсэн дотоод ор­чинд тамхи татах, тамхи татах цэг байгуулахыг бүрмөсөн хориглох, Тамхийг биет байдлаар ил харагдахааргүй хаалт хийж, гадна талд нь зөвхөн “тамхи” гэсэн бичвэрийг цагаан дээр хараар бичиж тусгайлан зориулагдсан, зохих хаалттай тавиуранд худалдах, улсын болон орон нутгийн хэмжээнд Тамхины хууль тогтоом­жийн хэрэгжилтэд хяналт тавих олон нийтийн төлөөлөлтэй үндэсний болон орон нутгийн хороог байгуулан ажиллуулах; Тамхины эсрэг иргэн шаардлага тавих эрхтэй байх, шаардлагыг орон нутагт нь хүлээн авч арга хэмжээ авдаг байх, Дүрст бичлэгээр зөрчлийг илрүүлсэн бол арга хэмжээ авдаг болох, Зөрчлийн дагуу арга хэмжээ авахад цахим сүлжээ, программыг ашиглах; Тамхины эс­рэг үйл ажиллагаанд Эрүүл мэндийг дэмжих сангийн хэмжээг 10 хувь болгон нэмэгдүүлэх; Зөвшөөрлийг олгохоос татгалзах, сунгахгүй байх, түдгэлзүүлэх, цуцлахдаа тамхины эсрэг хорооны саналд үндэслэх зэргийг тусгасан байна.
Түүнчлэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Эрүү мэндийн сайдын тушаа­лаар батлагдсан ажлын хэсэг, холбогдох төрийн, төрийн бус, мэргэжлийн бай­гууллагуудаас саналыг нь авч, тамхины хяналтын эрх зүйн орчныг амжилт­тай бүрдүүлж тамхи үйлд­вэрлэгчдийн ашиг сонирхлын эсрэг хүчтэй зогсож байгаа ОХУ-ын хуульч, шинжээчдийн техникийн тусламжтайгаар боловсруулжээ.
Уг хуулийн төслийг УИХ-ын намрын чуул­ганаар хэлэлцэж эхлэх юм.
Б.Дамдин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих