Дархан-Уул аймаг: Яамны мэргэжилтнүүд тарвагаа тоолж байна
Дархан-Уул аймагт тарвага тооллого, судалгааны ажлыг анх удаа энэ сарын 11-ний өдрөөс эхлүүлжээ. Энэ хүрээнд тус аймгийн БОАЖГ-ын мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид болон Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлыг хамгаалах төслийн зөвлөх, орон нутгийн зохицуулагч, ойн нөхөрлөлүүд хамтран найман хүний бүрэлдэхүүнтэй хоёр хэсэг болон Хонгор, Орхон сумдаар талбайн болон замлалын арга зүйг ашиглан ажиллаж байгаа аж.
Өнгөц харахад зүгээр л тарвага тоолж байгаа мэт харагдавч энэ нь Дархан-Уул аймгийн ирээдүйн байгаль, хүрээлэн буй орчны эко системд чухал үүрэгтэй гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна. Монгол тарваганы судалгаанд Дархан-Уул аймгийн тарвагыг орхигдуулж байсан бөгөөд энэхүү судалгаагаар олон шинэ мэдээллүүдийг судлаачид олж авчээ. Дархан-Уул аймгийн хэмжээнд урьд нь тарвага элбэг байсан ч байгалийн хүчин зүйл болон хүний буруу үйлдлээс хамааран ихээхэн хорогдсон гэдэг нь судалгаагаар харагдаж байна.
Ийнхүү тооллогын ажлыг хийснээр тарвагыг хамгаалах, өсгөн үржүүлэх, нөөц тоо толгойг тогтоох мониторинг тогтмол хийх нөхцөл бүрдэх аж
URL: