Албан тушаал мөрөөдсөн УИХ-ын гишүүдийн туслахууд

9e81ed8e6ca269289e8d66bbc82eae4e_1200УИХ-ын гишүүний туслахаар ажиллана гэдэг зарим хүний хувьд  яам, тамгын газарт хариуцлагатай алба хашихын өмнөх дамжаа байдаг аж.

Тэд  Засгийн газар  нь байсхийгээд л огцорч байх аваас  албан тушаал дэвших нөхцөл бүрддэг гэж үздэг  байна.  Сүүлийн 14 хоногт албан тушаал мөрөөдсөн УИХ-ын гишүүдийн зарим  туслах  гишүүдтэйгээ зэрэгцэн   орой бүр төрийн ордонд найрлаж, албан тушаалын наймаа хийх болсон тухай яриа чих дэлсэх болов.   Тэд ч бас хэсэг бүлгээрээ фракцилдаг гэнэ.

Зарим нь гишүүнийнх нь нэр  салбарын сайдад  яригдаж эхэлмэц “Би яаманд сайдаа дагаад очих нь тодорхой. Тэгэхдээ аль нэг хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллана” хэмээн томилогдоогүй албан тушаалаа угаан найрлажээ.  Уг нь  Төрийн ордон гэдэг арын хаалгаар гишүүнд шадарлах болсон  охид, хөвгүүдийн   лонхны бөглөө мулталдаг газар биш байлтай.

 Б.Билгүүн

mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих