ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН НЭГТГЭЛИЙН ДАРГЫГ ОГЦРУУЛАХГҮЙ БОЛ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАНА ГЭВ
Монголын тээвэр холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд өнөөдөр (2017.09.19) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд ‘Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн дарга Г.Төмөрбаатар хууль бус олон үйлдэл хийсэн. Тухайлбал, ажилчдыг хууль бусаар халах, эрх мэдэл бүхий өндөр албан тушаалыг худалдах, байгууллагын хөрөнгийг үр ашиггүй зарцуулах буюу сэлбэг материалыг хэт өндөр худалдан авч, зөрүү гаргасан. Энэ асуудлыг хотын удирдлагад хандан тавьсан ч хариуцлага тооцолгүй хаацайлсан.
Мөн тэтгэвэрт гарч байгаа ажилчид ажилласан жилээрээ тооцуулж 3-13 сая төгрөгийн тэтгэмж авах ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл 40 ахмад тэтгэмжээ авч чадаагүй байгаа. Тиймээс бид Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал Г.Төмөрбаатарыг огцруулахыг шаардаж байна. Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд гурван хоногийн дараа Зорчигч тээврийн байрны урд суулт хийж, өлсгөлөн зарлаж, тэмцэх болно” хэмээн мэдэгдэв.
URL: