Д.БАЯРСАЙХАН: БИ ГАР ДЭЭРЭЭ 10 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВДАГ
Төрийн банкны захирлууд 8-18 сая төгрөгийн цалин авдаг тухай мэдээлэл сошиалаар нэлээн их шүүмжлэл дагуулж байна. Тодруулбал, албан тушаал, чиг үүрэг нь давхацсан олон дарга нар 8-18 сая төгрөгийн цалин авч байна. Ямар учраас ийм олон дарга, ийм өндөр цалин авдагийг ихээхэн шүүмжилсэн юм. Харин энэ талаар Төрийн банкны захирал Д.Баярсайхан тайлбар өгчээ.
Д.Баярсайхан: Би гар дээрээ 10 сая төгрөгийн цалин авдаг
Д.Баярсайхан: “Төрийн банк өөрөө их том банк. Манай банк хэлтсийн даргаа хүртэл захирал гэж ярьдаг. Тухайлбал, үйл ажиллагаа хариуцсан захирал, мэдээлэл технологи хариуцсан захирал гэх мэт. Яагаад гэхээр бүтэц нь маш том учраас. Цалингийн асуудал нэлээн шүүмжлүүллээ. Надад үнэхээр 18 сая төгрөгийн цалин өгдөг бол сайхан л байна.
Гэхдээ би 18 сая төгрөгийн цалин авдаггүй. Өмнөх захирлууд ийм цалинтай байсан юм байлгүй мэдэхгүй. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Төрийн өмчит газрын захирлуудын цалинг буулгах шийдвэр гарч байсан. Би бодитоор гар дээрээ 10 сая төгрөгийн цалин авдаг. Захирлууд маань 5 хүртэл авах ёстой. Гэхдээ цалингийн асуудал нууцлалтай” гэсэн байна.
URL: