ЕС болохыг санаархагч У.Хүрэлсүх ба түүний “нөхөд”

2a733331d061183855fcff70f80312ca_120010 гаран хоногын өмнө засаг огцорч, шинэ засгийн бялуунаас хүртэх гэсэн МАН-ынхны дотоод тэмцэл албан ёсоор эхлээд удаж байна. Ж.Эрдэнэбатын удирдаж буй засагт багтаж ажиллаж чадахгүй хэмээн өргөдлөө өгсөн У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын суудалд шууд суулгахгүй ээ. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойшх түүний тэмцлийн ард хүч нэмэн, дэмжиж байсан намынх нь бусад бүлэглэлүүд М.Энхболдын тэргүүлдэг Хотын бүлгийн эрх мэдлийг хэрхэн яаж хуваарилж авах тухай сэдэвт ид анхаарал хандуулж буй нь дамжиггүй. Тэрчлэн Монгол Улсын шинэ Ерөнхий сайдаар Н.Энхболд, Сү.Батболд,  Ц.Нямдорж,Д.Хаянхярваа, У.Хүрэлсүх гэсэн 5 хүний нэр яригдаж буй юм. Тэгэхээр шинэ ЕС-д яригдаж буй энэ хүмүүсийн  байр суурьт анхаарал хандуулъя.

Ухнаагийн Хүрэлсүх

У.Хүрэлсүх хэлж ярьж байснаараа намын даргын суудал руу тэмүүлэх нь тодорхой байгаа. Харин Ерөнхий сайдад түүнийг томилох асуудал тодорхой бус байгаа ч, түүний нэр энэ марафонд зайлшгүй байх ёстой юм. Учир нь У.Хүрэлсүхийн тэмцэл, эсэргүүцэл дээр дөрөөлөн засгийг унагах бослого амжилт олсон билээ.  Энэ хүртэл У.Хүрэлсүх нэлээд юм үзэж яваа. Ж.Эрдэнэбатад тагнуулсан гэх түүнийг үнэн хэрэгтээ зохион байгуулалттайгаар өөрийгөө тагнаж, чагнаж, мөрдүүлсэн нь тогтоогдсон тул яллагдагчаар татах хүсэлтээ прокурорт хүргүүлсэн хэмээн АТГ-аас мэдэгдээд байсан. Тэгвэл сүүлийн мэдээллээр бол прокурор түүнд холбогдох хэргийг хянаж буй. Түүнийг төрсөн дүү У.Отгонбаяр, хамаатны дүү Амарсанаа нараар дамжуулан өөрийг нь мөрдсөн гэх мэдээллийг наймдугаар сарын 7-ны өдрөөс хэвлэлээр тараасан гэдгийг тогтоож, уг үйлдлийг нь төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй гэж үзэн яллагдагчаар татах ёстой гэж үзсэнээ АТГ мэдээлж байсан юм. Мөн түүнийг намынхаа эсрэг ажилласан гэх хар бараан толбо насан туршид нь дагалдах нь зүйн хэрэг болчихоод байгаа.

Нямаагийн Энхболд

Н.Энхболд  “Би нам доторх бүлэг, фракц гэдэг үзэгдлийн эсрэг байр суурьтай байдаг хүн. Нам үзэл баримтлал, зарчим, зорилго, итгэл үнэмшлээрээ нэгдсэн нэг л бүтэц байх ёстой. Энэ хүрээн дотроо арга барилын юм уу эсвэл асуудлыг харах өнцгөөрөө ялгаатай байх хэвийн зүйл. Харин аливаа бүлэг, фракц нь дандаа л албан тушаал, эрх мэдэл хувааж авах арга хэлбэр болдог, тэр нь эргээд нам дотроо бие биендээ барьцаалагдсан, төрийг ёс зүйгүй болгосон, иргэдийн ардчилсан сонголтыг үгүйсгэсэн, аливаа асуудлыг намынхаа цар хүрээгээр биш цөөн хэдэн бүлэглэлийн хуйвалдааны замаар шийдсэн үр дүнд хүргэдэг. Надад бүлэг фракц байхгүй, надад нам л бий. Намын даргын алба бол хүнд алба, үүрэх ачаа нь их. Тэр тусмаа улс орны хувь заяа хамаардаг намын даргын ажил бүр хүнд. Тэвчээр, сахилга, хариуцлага шаардана. Хамгийн гол нь сэтгэл хэрэгтэй. Шаардлагатай бол өөрийгөө өөрчлөх, хувийн эрх ашгаа золиослох ч үе таарна. Энэ бүхнийг бодсон. Хүмүүс санал болгосон гэхээс илүү, намын хамт олон итгэл хүлээлгэвэл энэ ачааг үүрэх хэрэгтэй гэж өөрөө шийдсэн” хэмээн ярьж байсан удаатай. Чухам харин удахгүй эмхлэгдэх засагт тэр хэрвээ ЕС-өөр ирэх бол ярьдаг шигээ байж чадах уу гэдэг асуулт мэдээж анхаарал татна. Гадаад хэргийн сайд,  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Улсын Их Хурлын дэд даргаар ажиллаж байсан тэрбээр ямартай ч ЕС-ын сунгаанд давхиж байна.

Дамдины Хаянхярваа

Засгийг огцруулахын эсрэг байсан Д.Хаянхярваагийн нэр ЕС-ын марафонд ороод иржээ. Уг нь тэрбээр нам доторх мөргөлдөөнөө Засгийн газрын ажилтай хутгасныг шүүмжлэн, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх нарыг өөд өөдөөсөө харж суугаад зөвшилцөхийг уриалж байсан. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга тэрээр ирэх онд манай улс 660 орчим сая ам.долларын гадаад бондыг хөрөнгө оруулагчдад төлөх хугацаа тулсныг сануулж байсан. Тэгвэл одоо ЕС болж мэдэх нөхдүүдийн нэгээр яригдаж байна.  Тэрбээр намын бүлгийн даргын хувиар хэлэхдээ “манай бүлэг бол улс төрийн ямар ч шийдэл гаргасан олонхио л дагадаг. Тийм учраас бид аливаа асуудлыг хэлэлцэж, бас дахин хэлэлцэж байгаад гараа өргөөд эцсийн шийдвэрээ гаргадаг. Ингээд шийдвэр гарсан л бол асуудал эцсийн болж хувирдаг. Түүнээс биш бид дотроо фракц, бүлэглэл болчихоод, гаргасан шийдвэрийг нэг нь очиж нураагаад явдаг улс төрийн хүчин биш. Дотооддоо сайн ярилцаж байгаад шийдвэр гаргаж чадаж байна гэдэг нь энэ нам эрүүл байгаагийн шинж” хэмээн ярьж байсан удаатай. Гэвчиг эрүүл биш гэдэг нь сүүлийн үед тодорхой болоод буй билээ.

Сүхбаатарын Батболд

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж асан Сүхбаатарын Батболдын нэр ЕС-д яригдаж байна. Ерөнхий сайд С.Баяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гарган, 2009 оны 10 сарын 28-нд албан тушаалаа өгсний дараа МАХН-аас түүний нэрийг ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, 2009 оны 10 сарын 29-нд Монгол Улсын 26 дахь ерөнхий сайдаар томилж байсан билээ. Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа “Хөрөнгийн зах зээл хөгжлийн хөшүүрэг” гэхчлэн уриа дэвшүүлж, ажиллаж байсан ч, тоймтой өөрчлөлтийг дагуулж чадаагүй. 2012 оны Улсын Их Хурлын сонгуульд түүний удирдсан Монгол Ардын Нам ялагдал хүлээснээр тэрээр намын дарга болон ерөнхий сайдын албаа шилжүүлэн өгч байсан билээ.

Цэндийн Нямдорж

Ц.Нямдоржийг их шударга хүн гэх ойлголт нийгмийн тодорхой хэсэгт байдаг нь ажиглагддаг. Тэгвэл MEC судалгааны байгууллагаас “Улстөрийн барометр 2017.07” судалгааг хийж, “Үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчид” гэсэн асуулга тавихад хамгийн олон саналаар нэр хүнд муутай улстөрчөөр тодорсон таван хүний 3 дугаарт Ц.Нямдорж бичигдсэн байсан юм.  Парламентад хамгийн олон удаа улиран сонгогдсон тэрбээр УИХ-ын дарга,  Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан. Өдгөө УИХ-ын дэд даргаар ажиллаж буй. Сая засаг огцрох асуудал дээр идэвхтэй байр суурьтай байж дэмжсэн. Тэрчлэн шинэ Ерөнхий сайдаар түүнийг томилогдох магадлал өндөр гэх мэдээлэл бий.

Эх сурвалж: Э.Болор, Hunnu.mn


URL:

Нэр: Зочин Огноо: 19 September 2017

МАНАН-г дарж МАНай Хүрэлсүх гарнаа. Санасандаа хүрж луйварчдыг цэвэрлээрэй

Нэр: Зочин Огноо: 19 September 2017

МАН-н түүхэнд Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын хослолын үед Монгол орон мандан бадарсан.
Харин одоо У.Хүрэлсүх, Ц.Нямдорж нарийн хослол эхэллээ.
Үүн дээр эх оронч ерөнхийлөгч Х.Баттулга нэмэгдвэл Монголын төрийг эх орны жинхэнэ хөвгүүд удирдах болно.
Монгол улс үүрд мандан бадраг !!!

Нэр: Бө Огноо: 19 September 2017

Хүрэлсүх намын дарга болох ёстой. Халиарууд намаа цэвэрлэж авах цаг нь болсон

Нэр: Мөрөн Огноо: 19 September 2017

Жадны үзүүр болдог хүн шүү МАН-ын одоо цаг ирсэн. АРДЫН ЗАСГИЙН 5 ДАХЬ ЕРӨНХИЙ САЙД У.Хүрэлсүх

Нэр: Damdin* Огноо: 19 September 2017

Yunii tuld udiig xvrtel temtsleedee Xvrelsvx garax l xeregtei shde. Xvrelsvx darga bolwol adgiin naad zax ni awilga bagasgana. MAN sergene. Gazriin naimaa awdag zardag xvmvvs baixgvi bolno.

Нэр: Orgiloo* Огноо: 19 September 2017

Ardiin xvvxed ardiin zasgaa baiguulax xeregtei.

Нэр: зочин) Огноо: 19 September 2017

Төрийн албыг, албан тушаал, эд хөрөнгийн шуналтнууд биш мэдлэг мэргэжилтэй эх орончдоор бүрдүүлсэн цагт эх орон минь хөгжинө. Эд хөрөнгийн төлөө биш эх орны төлөө ажиллах хүн нь Хүрэлсүх л юмдаа

Нэр: зочин) Огноо: 19 September 2017

Засгийн газар дорвитой хийсэн ажилгүй, ард түмэнд чиглэсэн зүйл бага байсан учраас огцорсон. Одоо байгуулагдах засгийн газар арай илүү юм хийж чадна гэдэгт итгэж байгаа шүү. Нэг үгээр МАНАН-гүй бол улс минь хөгжих гээд байгаа юм ш дээ.

Нэр: /// Огноо: 19 September 2017

Enhboldiin zasgiin gazaraas bol deer. Ted naimaa hiij suudlaa hudaldaj avku

Нэр: зочин. Огноо: 19 September 2017

оффшорын эсрэг үнэн ялсан тэмцэж чадсан шудраг эрчүүдээс ЗГ толгойлуулж шинэчлэх хэрэгтэй. Миний бодлоор Хүрэлсүхийг сонгоод 2021 онд нь Нямдоржийг өрсөлдүүлэх хэрэгтэй эртнээс нүхээ ухая

Нэр: Г. Батнасан Огноо: 19 September 2017

МАН дотроос тэсэрч босч чадсан тэр залуусыг нэг баг болгон ЗГ-аа бүрдүүлээсэй.Тэдэнд чадахгүй юм байж болно, гол нь тогтолцоог эрүүлжүүлах чухал Хүрэлсүхийг гарж ирэхийг нийгэм ард түмэн хүлээсээр байна

Сэтгэгдэл бичих