Картаар зорчоогүй иргэдийг торгоно

Нийтийн тээврийн хэрэгслээр зорчих иргэдийн цахим карт ашиглалтыг өчигдрөөс шалгаж эхэллээ. Шалгалтын эхний өдрийн байдлаар мөнгө төлөөгүй 4, бэлэн мөнгөөр зорчсон 57, хүүхдийн цахим картгүй 8, цахим картыг зориулалтын бусаар ашигласан 1 зөрчил илрүүлсэн байна.

11537
Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 1-д “Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо зорчих тасалбар худалдан аваагүй хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу зөрчил гаргасан иргэдэд хариуцлага тооцно.
Нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврээр зорчигч та бүхнийг хөлс төлөлтөө бэлэн мөнгөөр бус зөвхөн картаар зорчихыг уриалж байна.


URL: http://www.fact.mn/328158.html

Сэтгэгдэл бичих