Батсайханыг саатуулсан тухай

ГХЯ-ны Консулын газрын захирал Д.Ганхуяг 2011 оны 11 дүгээр сарын 18-нд хэвлэлийнхэнд хийсэн мэдээллийг хүргүүлэв.

Москва дахь ЭСЯ-ны ажилтан А.Батсайханыг Польшийн Прокурорын байгууллагын шийдвэрээр түр саатуулсныг Та бүхэн мэдэж байгаа. Польшийн тал манай ЭСЯ-ны Консулын хэлтэст ноот ирүүлсэн. Ноотод “Польшийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дугаар зүйлийн 1 болон 258 дугаар зүйлийн 1-ийн 1, 2-т заасныг тус тус  үндэслэн Люблин дэх Баруун Люблин Дүүргийн шүүх Авирмэдийн Батсайханыг 3 сарын хугацаагаар түр саатуулан хорих арга хэмжээ авав” гэжээ.

А.Батсайханыг 2004-2007 онд Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ-нд ажиллаж байхдаа янжуур тамхи хууль бусаар хил дамжуулан зөөвөрлөсөн гэсэн хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм байна. ЭСЯ-наас Польшийн Хилийн цэргийн алба, Люблин дэх Прокурорын газар уулзалт хийсэн байна. Хэргийг ойрын үед шүүхэд шилжүүлэхээр ажиллана гэж Прокурор мэдэгдсэн.


URL:

Сэтгэгдэл бичих