БНАСАУ-ын пуужин 770 км өндөрт гарч 3700 км нисчээ

0b62ab0813e0449cbigУмард Солонгосын нутгаас өнөөдөр өглөө хөөргөсөн пуужин 770 км-ийн өндөрт гарч 3700 км нислээ гэж Өмнөд Солонгосын штабын дарга нарын хороо мэдээллээ.
“пуужин хамгийн өндөртөө 770 км хөөрч, ойролцоогоор 3700 км алсад нэислээ” гэж тус хороо мэдээлснийг “Рёнхап” агентлаг дамжуулжээ.

Өмнөд Солонгосын  Аюулгүйн зөвлөл одоо яаралтай хуралдаан зарлаад байна. Японы телевизийн NHK суваг Умард Солонгос пуужин харвасантай холбогдуулан зарим нутгийн иргэдээ хоргодоох байранд орохыг уриалжээ.
Японы чиглэл рүү өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 07,06 цагт харвасан пуужин Хоккайдо арал дээгүүр нисч өнгөрсөн байна.
Японы Засгийн газарт пуужингаас болоод ямар нэгэн хохирол учирсан, яам нэг объект энд тэнд унасан тухай мэдээлэл аваагүй гэж Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга хэлжээ. “Японы нутаг дэвсгэр дээр ямар нэгэн объект унаагүй, хөдөг онгоцуудад хохирол учруулаагүй” гэж түүний хэлснийг ТАСС агентлаг иш татсан байна.
Пуужин Эрима хошуунаас зүүн зүгт 2000 орчим км-т унасан байна. Харин Японы засгийн газар пуужинг устгах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.

Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих