Трамп Ким Чен Уныг “хүн-пуужин” гэжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жи Ин-тай утсаар ярьж, Солонгосын хойгийг тойрсон нөхцөл байдлыг хэлэлцжээ.
Трамп энэ талаар твиттерт бичихдээ БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уныг “хүн-пуужин” гэж нэрлэжээ. “Би өнгөрсөн шөнө Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мунтай ярилцсан. Тэр хүн-пуужинтай холбоотой зүйлсийн талаар асуусан. Хойд Солонгост бензиний урт дараалал бий болсон. Маш муу!” гэж Tрамп бичжээ.
Өмнө нь АНУ болон Өмнөд Солонгосын удирдагчид БНАСАУ-д хориг тавьж, дарамт шахалтыг ихэсгэхийг зөвшөөрсөн гэж Мун Жи Инын хэвлэлийн албаны мэдээлжээ.
URL: