Завханы Дөрвөлжин суманд мэргэжлийн байгууллагууд ажиллана

Завхан аймгийн Дөрвөлжин суманд мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллана

 11527

Ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэг “Баян айраг эксплорейшн” компанийн химийн бодис тээвэрлэж явсан ачааны машин Завхан аймгийн Дөрвөлжин сумын Солонготын даваанд осолдож, аюултай нөхцөл байдал үүсээд буй.

Тодруулбал, “Баян-Айраг эксплорейшн” компанийн туслан гүйцэтгэгч гэрээтэй ачаа тээврийн компанийн  “Нордбенз” маркийн автомашин Азотын хүчил 1600 литер, Давсны хүчил 6000 литер, хөдөлгүүрийн тос 1тонн, Дулаан солилцооны тос 600 литер, явах ангийн тос 810 литрер, 200А аккумлятор долоон ширхэг бусад бараа материалыг тээвэрлэж яваад ийнхүү осолджээ. Ослын улмаас  135 литер азотын хүчил, таван тонн давсны хүчил,  шатах тослох материал асгарсны улмаас 1.5:450 метр газар бохирдсон байна.

Тэгвэл үүнтэй холбогдуулан БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаалаар дээрх химийн бодисын саармагжуулалт, устгалын ажиллагаанд хяналт тавьж, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөх ажлын хэсэг ажиллахаар болжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖЯ, ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэн, МХЕГ, ОБЕГ-ын хамрагдаж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих