З.Энхболдыг Улсын Ерөнхий прокуророор томилох уу
Ерөнхийлөгч Х.Баттулга З.Энхболдыг улсын ерөнхий прокуророор томилохоор бэлдэж буй тухай зарим эх сурвалжууд мэдээллэж эхэллээ.
Ерөнхрийлөгчийн Тамгын Газрын Даргын үүргийг гүйцэтгэж буй З.Энхболд нь Автоматик, телемеханикийн инженер, Эрх зүйч мэргэжилтэй. Олон улсын Бизнесийн удирдлагын магистр. Хуулийн талын мэдлэг дутмаг нэгэн хэмээн учир мэдэх хүмүүс ярьж байна.
Тиймдээ ч Улсын ерөнхий прокурор хэмээх хариуцлагатай албан тушаалд мэргэжлийн хүн байх хэрэгтэй гэдэгт олон нийт санал нэгддэг. Монголд прокурорын байгууллага үүссэнээс хойш 20 гаруй Ерөнхий прокурорын нүүрийг Монголын төр үзээд буй.
Хуулиараа Улсын Ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилох ёстой. Ерөнхийлөгчийн санал болгосон хүнийг Улсын Их Хурал дэмжихгүй бол дахин нэг удаа өөр хүний нэрийг дэвшүүлэх эрхтэй хэмээн хуульд заасан нь бий. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн хүнээ улсын ерөнхий прокуророор томилохоор шийдсэн бололтой.
Б.Учрал
http://tug.mn/?p=18124
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Arai ugui bailgui dee