Журам зөрчсөн монгол жолоочийг 5000 хүртэл юаниар торгоно

11496

Дорноговь /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Засгийн газраас Монгол Улсаас хил хооронд зорчиж буй бага оврын болон ачаа тээврийн автомашинуудад өөрийн орны замын хөдөлгөөний дүрэм, тээврийн аюулгүй байдлын хуулийг хэрэгжилтийг хангуулах, үзлэг шалгалтыг 2017 оны 09 дүгээр сарын 15-наас эхлэн зохион байгуулж эхэллээ.
Тус улсын  хуулийг зөрчсөн тохиолдолд монгол жолооч нарт торгууль оногдуулах,  БНХАУ-ын хуулийн өдагуу  хариуцлага хүлээлгэх аж. Хуулийг нэг удаа зөрчсэн тохиолдолд сануулга өгөх бөгөөд хоёр болон түүнээс дээш зөрчил гаргасан тохиолдолд Зам тээврийн зөрчлийг шийдвэрлэх журмын дагуу оноо тооцох аж.
Зөрчил гаргасан оноо нь 12 болсон үед тухайн автомашиныг Эрээн хотод зорчих эрхийг хасахаар журамд тусгажээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд цусанд байх спиртийн хэмжээ 100 гр тутамд 20 мг-аас 40мг буй үед 1000 юань,100 гр тутамд 40-өөс 60 мг тохиолдолд 1500 юань, 100 гр тутамд 60-аас 80мг байсан үед 2000 юань, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан бол 5000 юаниар тус тус торгохоор тусгасан.
Том оврын машины ачсан ачааны өндөр урт зохих хэмжээнээс хэтэрсэн бол анхны удаа100 юань, ачааны хүндийн жин даацаас 30  хувь хэтэрсэн үед 200 юань, 30-аас 50 хувь хэтэрсэн үед 1000 юань, 50 хувиас дээш хэтэрсэн үед 2000 юаниар торгож торгуулийн оноо өгнө.
Мөн зөрчил гаргасан жолоочийн машиныг хурааж зөрчил арилгасны дараа буцааж өгөх аж.Тээврийн хэрэгсэлд улсын дугаар зүүгээгүй, дугаарыг зориудаар халхалсан, эвдэлсэн тохиолдолд 200 юаниар торгож зөрчлийн 12 оноо өгөх бол жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодож явсан тохиолдолд тухайн жолоочийг гурваас тав хоног саатуулж, 200-гаас 2000 юань хүртэл торгоно.
Автомшин жолоодож яваа үедээ замын тэмдэг тэмдэглэгээ зөрчсөн тохиолдолд 130 юань, торгуулийн  гурван оноо, автомашинаа зориулалтын зогсоолд тавиагүй тохиолдолд 100 юаниар тус тус торгох аж. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Засгийн газраас гаргасан дээрх журам энэ сарын 15-наас эхлэн хэрэгжиж эхлээд байна.

Х.Эрдэнэбулган

https://www.infomongol.mn/content/read/148394.htm


URL:

Сэтгэгдэл бичих