ЭЗЭД НЬ ХҮРТЭЖ АМЖААГҮЙ ТӨМРИЙН ХҮДРИЙГ ХЯТАД РУУ ЗӨӨГӨӨД ДУУСАХ НЬ
Дэлхийд үнэлэгдсэн Монголын баялагт гаднынхан, тэртусмаа хятадууд эзэн суусныг хүлээн зөвшөөрөх цаг болжээ. Алт, зэсийн Оюутолгойн ордоо канад малгайтай хятадуудад, Өмнөговийн нүүрсний бас сейнаа Winsway гэх өмнөд хөршийн шинэ цагийн хар алтны мангаст атгуулсан бидэнд дэлхийн лангуун дээр дэлгэх баялаг одоо бараг үлдсэнгүй. Монгол Улсыг Miningol хэмээн цоллогттол газар нутгийг нь лиценз гэх алга дарам цаасаар хуваан эзэмшиж буй хятадууд төрийн бодлогоо ямх ямхаар хэрэгжүүлэн Монголын баялагт ард түмнээс нь илүү эзэн сууж, эрх мэдэл, ашиг сонирхлоо гүйцэлдүүлсээр байна. Тэд өнөөдөр Монголын нүүрсний үнийг дэлхийн зах зээлд тодорхойлж, Мон голын ордуудаар олон улсын биржүүдэд IPO хийж, хөрөнгө мөнгө босгосоор ирсэн.
Харин одоо дэлхийд эрэлттэй стратегийн түүхий эд болох төмрийн ордыг эзэмшиж буй компаниуд ямар ч хяналт, зохицуулалтгүйгээр хамгийн хямд үнээр урагш нь урсгаж байна. АМГ-ын мэдээллээр өнөөдөр төмрийн ордын ашиглалтын 26 лицензийг 20 гаруй компани эзэмшдэг. Дийлэнх нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай бөгөөд 2010 он хүртэл сүүлийн таван жилийн байдлаар 3.5 сая тонн төмрийн хүдэр, баяжмалыг урд хөрш рүү төмөр замаар экс пор толсон байна. Үүнээс өнгөрсөн оны эхний хагас жилийн байдлаар буюу зургаан сарын хугацаанд 1.2 сая тонныг гаргасан нь 86.8 сая ам.доллараар үнэлэгджээ. Үнийн дунджийг тооцвол нэг тонн төмрийн хүдрийг 70 ам.доллараар гаргасан нь дэлхийн зах зээлийн үнээс 2.5 дахин хямд байв. Одоо ч бас энэ үнэ үйлчилж бай гаа. Яагаад гэвэл хятадуудад Монголын баял гийг зах зээлийн үнээр худалдаж авах сонирхол мэдээж байхгүй. Тиймдээ ч Монголыг түүхий эдийн баазаа хэмээн далдуур ярьж, Miningol хэмээн тохуурхаж суугаа.
Өнөөдөр манай газар нутгийн 24.3 хувь нь ашигт малтмалын лиценз гэх “цаасаар” хэн нэгний эзэмшилд орсон. Үүний 30 гаруй хувийг гаднын хөрөнгө оруулагч нэртэй доншуур наймаачид эзэмшдэг. Энэ нь ашигт малтмалын салбар дахь төрийн бодлого үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалахтай хэр уялдаж байгааг харуулж байна. Тэртусмаа Монгол Улсын стратегийн ач холбогдолтой орд болон ашигт малтмал дахь төрийн бодлого цаасан дээр “хог” болон үлдэж буйгаас гаднын хны ашиг сонирхол Монголд хууль мэт үйлчилж байна. Хэн мөнгөтэй нь хаа дуртай газраа лиценз эзэмшиж, Монголын баялгийг хамгийн доод үнээр худалдан авч, түүхийгээр гаргаж буй нь Монголыг Хятадын түүхий эдийн бааз гэж нэрлэхээс аргагүйд хүргэж буй нь гашуун ч гэсэн үнэн юм.
Өмнийн говийн хар алтыг үнэгүй шахам бөөндөж, алт, зэс, нүүрсээр мэргэшиж бүгд шахуу геологич болсон төрийн түшээдийг ашиг орлого тооцож суух хооронд хэнд ч анзаарагдаагүй төмрийн баялгийг Хятад руу зөөгөөд дуусах гэж байна. Монгол Улсын стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад уг нь төмрийн гурван ч орд бий. Үүнийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Мон голросцветмет” нэгдэл эзэмшдэг. Ажиллаж байгаа үгүй нь, ашиг орлого олдог эсэх нь тодорхойгүй энэ ордыг дээрх компаниуд цаасан дээр дарж хэвтэх хооронд хятадууд Монгол дахь төмрийн зах зээлийг нэгэнт эзлэв. Алт, зэс, нүүрсээ алдлаа. Харин бас нэг “ховор” баялгийн шимийг хүртэж ч амжаагүй байхад төмрийн хүдрийн нөөц дуусах нь ээ. Хятадуудын хурд, зах зээлийн авхаалжийг гүйцэх тө рийн бодлого, түшээдийн ухаан гэж байна уу.
ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР БАРИГДАХААС ӨМНӨ ТӨМРИЙН ХҮДЭР ДУУСЛАА ШҮҮ
Засгийн газрын 2009 оны 320 дугаар тогтоолоор 2011-2016 онд хар төмөрлөгийн цогцолбор байгуулах төслийг баталсан. Харамсалтай нь, үүнээс хойш хоёр жил өнгөрсөн ч төмөрт төрийн бодлого, татварын зохицуулалт ч гэж алга. Одоогоор манайд тогтоогдсон төмрийн нөөц маш бага. Дөнгөж 400 гаруйхан сая тонн. Гэтэл жилд ганцхан компани 2-3 сая тонныг зөөсөөр, энэ хэвээр хэмжээ хяз гааргүй экспортолсоор бай вал төмрийн хүд рийн балансад байгаа хүдрийн тоо хэмжээ манай ирээдүйн хэрэглээг хангаж чадахг үйд хүрэхийг Монгол Улсын зөвлөх инженер С.Арслан анхааруулж байна.
Социализмын үед Сэлэнгийн Баян гол, Төмөртэй, Дархан-Уул аймгийн Төмөртолгойн ордыг нээж, Дарцагт, Эрээн, Чандмань уул, Баргилтын овооны төмрийн хүдрийн илэрцүүдийн нөөцийг тогтоожээ. Харин сүүлийн жилүүдэд Таян нуур, Худаг байшинт, Элстэй, Тамирын гол, Харганат, Төмөртэйн гол, Бор толгой зэрэг ордод шинээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон байна. Өнөөдрийн байдлаар улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд төмрийн бодитой нөөцийг В болон боломжтой С зэрэглэлээр 438.2 сая тонн гэж бүртгэсэн бол таамаг нөөц 288.3 сая тонн гэж үзэж байна. Энэ нь дэлхийн нөөцийн нэг хувьд ч хүрэх гүй. Гэвч ийм бага нөөцтэй атлаа монголчууд бид сүүлийн хэдэн жилийн дотор төмрийн хүдрээ ямар ч судалгаа тооцоо, хяналтгүйгээр ашиг лаж, зөөж байна. Энэ нь нөөцийн хомсдолд оруулж болзошгүй байдалд хүрэв.
Дээрх нөөц нь тогтоогдсон ордуудаас Төмөртэй, Баргилт, Баян гол, Төмөртолгойн ордыг улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон. Тиймдээ Ашигт малт малын хуулиар 34-51 хүртэлх хувийг төр эзэмших ёстой энэ заалт дээрх ордуудад тэгш бус үйлчилсээр иржээ. Төмөртэйн орд буюу Сэлэнгийн Хүдэр, Ерөө сумыг хамарсан төмрийн баялгийг бүхэлд нь ДарханСэлэнгийн төмрийн район гэдэг. Үүнд дээрх ордууд багтдаг бөгөөд Монгол Улсын тогтоогдсон нийт нөөцийн 80 гаруй хувь буюу 367.98 сая тонн бодит болон боломжит хүдрийн нөөцтэй гэж үзэж байсан юм. Гэвч улстөрчдийн лоббий, түрүүвчинд багт сан төрийн бодлогын улмаас бүхэлд нь Стратегийн ордод авалгүй ялгавар ласнаас эдүгээ зарим хэсгийг хувийн компаниуд эзэмшиж байна.
2007 онд УИХ-аас баталсан Монгол Улсын Стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад төмрийг оруулсан. Тухайн үед Төмөртэйн ордыг эзэмшиж байсан БТЛ гэх ком паниас төр 2006 онд лицензийг нь авч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т шилжүүлсэн бол Хэнтий аймаг дахь Баргилтын ордыг “Монголросцветмет” нэгдэл эзэмшдэг юм байна. Харин үлдсэнийг нь буюу 23 ордод “Болд төмөр Ерөө гол”, “Эрдэс групп”, “Тү жинь”, “Мөст олон булаг”, “Эй Эл Жи Пи”, “Хүдэрболд”, “Голденпогода”, “Жин хуа, Бэрэн” групп, “Минг хонгда”, “Шианганюнтун”, “Жинтайхэ”, “Тун Сунь” зэрэг БНХАУ-ын голдуу хөрөнгө оруу лалттай компаниуд 2006 оноос хойш олборлолт явуулж байгаа юм. Үүнээс хамгийн том нь буюу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Баянголын орд. Тухайн үед 110 сая тонн нөөцтэйгэж тогтоож байсан энэ орд одоо ч нөөцийн хэмжээ болон олборлолтоороо хамгийн том нь.
Тиймдээ ч өнөөдрийг хүртэл сүү лийн дөрвөн жилийн байдлаар хам гийн их буюу 2.3 сая тонн төмрийн хүдрийг БНХАУ руу дангаараа экспортолжээ. Тухайн үед геологчид Төмөртэйн ордыг Баянгол, Төмөртолгой, Хуст уулын ордтой багцаар нь ашиглавал эдийн засаг болон дэд бүтцийн хувьд ашигтай гэж тооцож байжээ. Гэвч тэр үеийн төрийн харалган бодлогоор хэдэн хэсэгт хуваан эзэмшүүлснээр ийнхүү баялгийн өгөөжийг тарамдуулсан нь энэ. (Төмрийн хүдэр экспор толсон компаниудын жагсаал тыг хүснэгтээр өгөв). “Болд төмөр Ерөө гол” ын хувьд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын мэдээллээр жилд гурван сая тонн хүдэр олборлох хүчин чадалтай. 2006-2010 онд 4.833.854 тонн, энэ оны эхний хагас жилд 1.437.696 тонн хүдэр олборложээ. Үүнээс улс, орон нут гийн төсөвт өнгөрсөн онд 3588.8 сая төгрөгийн татвар төлж, “Шилдэг татвар төлөгч байгууллага”- аар шал гарсан юм байна. Үүнээс үзвэл Баянголын орд хэр хэмжээнд стратегийн ач хол богдолтой, үр өгөөжтэй байсан нь ойлгомжтой. Зөвхөн татварт 3588.8 сая төгрөг төлсөн нь энэ компани ямар хэмжээний том орд сугалж авсныг харуулж байна.
Дэлхийн төмрийн хүдрийн нөөцийн 10 хувь нь Хятад улсад бий. Гэсэн ч тэд өөрсдийн баялгаа ухалгүй, Монголоос хамгийн хямд үнээр худалдан авдаг. Энэ нь баялаггүйдээ биш, төр нь бодлоготой учраас тэр. Тиймдээ ч Монголд хамтарсан компани байгуулан гаднын хөрөнгө оруу лалт гэх нэрийдлээр татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэн Тавантолгойн нүүрсээс ч илүү ашиг орлого олж, газар нутгаа сүйтгэж байгаль орчноо сүйрүүлэлгүйгээр стратегийн бүтээгдэхүүнээ нөөцөлж чадаж байна. Харин Монголын ашигт малтмалын салбар дахь төрийн бодлого улс орон, ард түмэндээ ямар үр өгөөж тэй байгаа билээ. Баялгийг нь гаднынхан авч, барлагийг нь мон – голчууд өөрсдөө хийж байна. Баялгийн шимээ хүртэхээсээ өмнө бай галь орчингүй, балга усгүй болж эхэл лээ. Монголд түрүүвчний биш төрийн бодлого хэрэгтэй байна.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ
URL: