Ю.Цэдэнбалын тухай “Баабар”-ын ном
Социалист нийгмийн ээдрээтэй бэрх цаг үед, дэлхийд хүчирхэг хоёр том гүрний дунд хавчуулагдан оршдог Монгол Улс (тэр үеийн БНМАУ)-ын төрийн алтан жолоог тасралтгүй 44 жил чадварлаг атган удирдаж, өрх тусгаар улсаа дэлхийд таниулж хүлээн зөвшөөрүүүлж чадсан Юмжаагийн ЦЭДЭНБАЛЫН мэлмий гийсний 101 жилийн ой энэ сарын 17-нд тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан 2016 онд, Ю.Цэдэнбалын 100 жилийн ойгоор нийтлэлч БААБАРЫН бичиж хэвлүүлсэн “Юмжаагийн Цэдэнбал” номын тухай товч мэдээллийг уншигч олондоо хүргэж байна.
БААБАР гуайн энэ номыг үзэхүл, ихэнхийг нь интернэтээс, Wikipedia –с, аль өнгөрсөн үеийн дэлхийн улс орнуудын түүх, цэрэг-улс төрийн байдаг л хэдэн мэдээнээс оновч муутайхан орчуулсан аядаж, тасдан хуулбарлаж, наагаад, тэдгээрийнхээ завсарт Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Самбуу, Ж.Батмөнх…, Филатова г.м төр улсын ахмад зүтгэлтэн, хувь хүмүүс болон монголын жирийн ард олныг бүхэлд нь хараар будан хавчуулж баяжуулаад ном болгон хэвлүүлж, мөнгө болгон түрийвчилжээ.
Тэрээр хамгийн гол нь энэ номоо бүх монголчуудыг дотроос нь зориуд “өдөөн хатгаж” хооронд нь талцуулан уралцуулах зорилгоор бичсэн нь гайхал, зэвүүцэл төрүүлнэ. Тухайлбал, маршал Х.Чойбалсанг “Сүхбаатар гэгээн”-ий хойд дүр, боловсролгүй, эрт галавын хүн, Ж.Самбуу гуайг их хэлмэгдүүлэлтийн үеийн боловсрол дорой өвөө, Ж.Батмөнх даргыг аймхай хулчгар амьтан, Ю.Цэдэнбалын гэргий А.И.Филатоваг бүдүүлэг, боловсролгүй, тэнэг хүүхэн, “алтан загасны эмгэн”, оросын тагнуул, даварсан эхнэр г.м-ээр энэ номондоо нэрийг нь дурьдсан болгоныг аль муу муухай, ёрын үгээр хочилж хараан зүхжээ.
Бас та бидний цөөн хэдэн монголчуудыг бүгдийг “Нойроо хүрэхээр унтаж, сэрсэн цагтаа босдог тэдэнд цаг хугацааг сайн ба муу цаг, харш болон ивээлтэй өдөр гэхээс өөрөөр тооцож хэрэглэж ирсэн туршлага бага (х 312)… Монголчууд соёлын довтолгооны буянаар дээрээ бяцхан байшинтай дороо нүхтэй “жорлон” хэмээх газар “морь харж” сурсан (х 325) … Усанд ялангуяа бүсгүйчүүдийн биеэ хэрхэн угаахыг заах нь эрчүүдийн хувьд бас л наргиантай хэрэг (х 327) … г.м-ээр шоолж доромжилсон гоочлолоор дүүргэжээ.
А.И.Филатоваг тэрээр, “…Хүүхдийн төлөө фонд байгуулагдсан арав гаран жилд авгайн удирдлагаар нэлээд ясли, цэцэрлэг, хүүхдийн амралт сувилалын газар буй болсон ч энэ бүхэн бол үнэн хэрэгтээ төсвийн буруу зарцуулалт байсан юм (х 345) … Элчин сайд Павлов Цэдэнбалын гэрт дуртай цагтаа урилгагүй ордог байсан ба нэг удаа ороход нь авгай Цэдэнбалыг өрөөндөө зодож байхад нь тааралдсан гэнэ (х 382) …” гэжээ.
Баабар гуай Ю.Цэдэнбалыг энэхүү номондоо гол “хар өнгийн баатар”-аар тодруулахынхаа зэрэгцээ, дөрвөд түмний түүхийг ч шинээр “зохиож өгөх”-ийг бас оролдоод авчээ. Тухайлбал, тэрээр “Дөрвөд ястан Увс нуур хавьцаа 200 орчим жилийн өмнө Хөх нуур орчмоос нүүдэллэн ирсэн юм… Дөрвөд гэсэн үгийг дүрвэх гэдгээс гаралтай гэдэг. Дөрвөн Ойрд гэж байхад дөрвөдүүд тэнд байгаагүй (х86)…” гэнэ дээ.
“Цэдэнбалын жинхэнэ овог нэр нь Юмжавын Цэдэнпил. СССР-т сургууль төгсөж ирээд хариуцлагатай ажилд томилогдонгуутаа овог нэрээ Юмжаагийн Цэдэнбал болгон өөрчилсөн юм. Энэ нэр нь Хорлоогийн Чойбалсан гэдэгтэй ижил төс бүхий дуудлагатай санагдсан (х87)… Оюутан байхдаа Цэдэнпил НКВД-гийн мэдээлэгч байж, сард 100 рублийн нэмэгдэл нууцаар авдаг байжээ (х90)… 1981 онд Цэдэнбал Увс аймгийн Давст суманд айлчлахдаа хил гарч жинхэнэ өвөлжөөндөө очиж үзжээ (х98)… Цэдэнбал “Монгол улс бол биеэ дааж чадахгүй юм. Зөвлөлт улстай л нийлүүлье” гэж ярьжээ (х121)… Чойбалсан үхсэнээр Цэдэнбал Монголд социализм байгуулах хорхойгоо хэрэгжүүлэх сайхан бололцоотой боллоо (х 255)… Цэндийн Дамдинсүрэн Цэдэнбалын даалгавраар кирил-монгол үсэг зохиосон юм (х 282) …Цэдэнбал далим болгонд уудаг төдийгүй, бусдыг авчирч өгөхийг янз бүрийн аргаар гуйдаг байж (х 340) … Цэдэнбал гадны хүчний тавиул байсан, олон гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлсэн, улс орны хөрөнгө мөнгийг зүй бусаар зарцуулсан, ард түмний үндэсний уламжлал бахархлыг дэвсэлсэн гэх мэтээр энэ хүнийг олон янзаар буруутгаж болно (х 397-398) …” гэнэ.
Одоо “Цэдэнбал нь улс төрийн болоод хөрөнгө мөнгөний ашиг завшаан хөөцөлдөгчдийн тоглоом болж эхэллээ. Цэдэнбалын нэрэмжит сан, сургууль, академи, нийгэмлэг олноор байгуулагдаж хоорондоо өрсөлдөн, эд мөнгө булаацалдаж, арга зальхай үүсгэх нь жигшмээр. Яг л Филатовагийн “Хүүхдийн төлөө фонд”-ын үлгэрээр санхүүжилт босгон худал хуурамагаар дүүрсэн кино, товхимол, нэвтрүүлэг, сонин, сэтгүүл олноор нь үйлдвэрлэх болжээ (х 402) …” гэжээ.
Энэ “бүтээл”-ийг уншиж үзэхэд Баабарын тавьсан цаад гол атгаг санаанууд нь тодорно. Энэ нь:
1. “Хүйтэн дайн”-ы үеийн дэлхийн болон бүс нутгийн маш эмзэг бөгөөд эгзэгтэй цаг үед “хоёр том мангас”-ын дундах Монгол Улсыг 44 жил тасралтгүй бөгөөд амжилттай удирдаж, өрх тусгаар байлгаж чадаж байсан Юмжаагийн Цэдэнбалын ажил амьдралыг түүний 100 жилийнх нь ойгоор бүхэлд нь тас хараар будаж, бас дашрамд нь ойрад түмнийг басамжлан доромжлох,
2. Цөөн хэдэн монголчуудыг хооронд нь яс үндэс, нутаг нугаар нь талцуулж, хагалан бутаргах зорилготой гадны хүчинд ямар нэг байдлаар дэмжлэг үзүүлж, өөрийн хорлонт хувь нэмрээ оруулах,
3. Өөрийгөө их мэдэгчийн дүрд хувиргаж, бардамнахын зэрэгцээ энэ “номлол”-оо аль болох олон хувь (хэдэн хувь хэвлүүлснээ татвараас нуусан) зарж борлуулан, одоохондоо ядруухан байгаа монголчуудаас мөнгийг нь хувьдаа “саах” явдал ажээ.
Дашрамд тэмдэглэхэд, яагаад ч юм өөрийн эцэг эхийн хайрласан нэрнээс сэжиглэн цэрвэж, өөрөө өөртөө “Баабар” гэх хоч нэр өгөөд удаж байгаа энэ өтөл буурал өвгөн өөрөө тийм ч цагаан гартан биш билээ гэдгийг олон түмэн лав мартаагүй л байгаа. Тэр 1998 онд СБ-ын талбай дээрээс Төрийн ордон руу хуруугаараа чичилж муулж, шүлсээ үсчүүлэн, шүүмжилж рекламдсаар Сангийн сайдын суудалд залраад жилийн дотор төрийн сангийн “хүүдийнийх нь амыг доош нь харуулаад сэгсэрч орхисон” луйварчин шүү дээ.
Энэ “их мэдэгч”-ийн номыг нь редакторлосон С.Баяр гэгч нь цагтаа Цэдэнбалын сайшаал хүртэж баярласандаа архи ууж тасраад, сэргийлэхэд эрүүлжүүлэгдэж байсан архичин, хожим Ерөнхий сайд байхдаа дуулиант “7-р сарын 1”-ний хар хэргийг дэвэргэн турхирч 5 хүний алтан аминд хүргэсэн гэмт хэрэгтэн, бас төрөөс асар их хөрөнгө мөнгө хувьдаа завшиж гадаадад гаргаж оффшорт нууж, АНУ-д охидынхоо нэрэн дээр олон хаустай болсон хэрэгт сэжиглэгдэж, одоо олон түмний шахалтаар Элчин сайдын сууудлаасаа хөөгдөж байгаа улаан луйварчин гэдгийг монгол түмэн бүгд мэдэх билээ.
Энэ номын бас нэг гол редактор нь болох П.Очирбат бол Ерөнхийлөгч байхдаа улс орныг их өлсгөлөн, эмх замбараагүй байдал, анархизмд автуулж, байгалийн баялгийг ухаж сэндийлэн сүйтгэж, хулгайд автуулах замыг гардан тавьсан хүн бөгөөд, мэргэжлийн бус мөртлөө хожим ҮХЦ-д сууж өөртөө ашигтай буруу дүгнэлт гаргахад идэвхийлэн оролцож явсан, одоо стратегийн том уурхайд ТУЗ-ийн гишүүнээр шургалж их хэмжээний мөнгө зүгээр л зажлахгүй залгиж суудаг шуналын хар тулам болсон увайгүй нэгэн билээ. Социализмын үед тэрээр төрийн дэд сайд, сайдын өндөр сэнтийд Цэдэнбалын итгэлээр томилогдон, баяртай нь аргагүй заларч байхдаа Цэдэнбалын буруу байсан юм бол тэр тухай шудрагаар өөрт нь хэлж, засаж залруулахыг оролдохгүй яасан юм бэ?! Энэ “ховдгийн гай” хамарт үүнийг хожуу ингэж “ухаарсан” нь түүний ямархуу муу санаатай “дотор хүн” болохыг гэрчилнэ.
Редакторын бүрэлдэхүүнийх нь бусад гурван “хам хэрэгтэн” болох Ц.Гомбосүрэн, Л.Хангай, Б.Цэнддоо нар ч мөн ялгаагүй, одоо босож ирэхээсээ нэгэнт өнгөрсөн Цэдэнбалын араас нулималцаж, энэ цагийн “баатар” болох хүсэлдээ хөтлөгдсөн охорхон бодолтнуудын бие төлөөллүүд, хөөрхийс. Яг үнэндээ бол, улс оронд өөрсдийнхөө тарьсан гай түүтгэрээ нуун далдлах, олон түмний анхаарлыг өөр тийш нь хандуулж мартагнуулах аргаа хайж ядсан ийм л этгээдүүд өнөөдөр Цэдэнбалыг ам уралдан муулж, ажил үйлсийг нь хараар будахад идэвхийлэн гүйлдэж байгааг харахад өрөвдөлтэй ч юм шиг, бас үзэн ядаж зэвүүцмээр ч юм шиг ээ.
Бурхны номд хүн хүний заяа төөрөг ч гэж бас байдаг юм гэнэ билээ. Монгол оронд 1921 онд Ардын хувьсгал ялж, “социализм”-ын гэж одоо буруутгаад байгаа тэр замаар бид замнаагүйсэн бол Сүхбаатар, Чойбалсан, Цэдэнбал нарыг одоо хараар будаж баясаад сууж байгаа энэ хүмүүсийн эцэг эхүүд нь хоорондоо учирч, тэдний дундаас энэ эргүүнүүд нь Монголд төрж, өнөөдөр ингэж амаа олохгүй чалчиж байх байсан болов уу даа, хэн мэдлээ. Харваас, тэд бүгдээрээ л социализмын үеийн “бүтээгдэхүүнүүд” л байна даг…
Ер нь энэ “их мэдэгч”, хэрүүлч Баабар АН-ын шинэ дарга Эрдэнэтэй маргалдаж байхдаа нэг удаа: “Би хангалттай насаллаа, одоо үхсэн ч гомдолгүй…” гэж байсан нь үнэн болж, тэр удахгүй “чадхийчихэж” юуны магад. Бас энэ номыг нь редакторлосон Ерөнхий сайд асан, одоо Англид Элчин сайдаас туугдаж байгаа, төрийн зартай улаан луйварчин С.Баяр гадаадаас орогнол эрээд Англиас бүр цаашаа алга болж ч мэднэ шүү. Иймээс энэ хоёрыг одоохондоо амьд арзайж, мэнд мэлтийж байгаа дээр нь амжиж, ядаж нийтлэлч гэх “Баабар” хочит Батбаярыг Увс аймагт урьж, шаардлагатай хэд хэдэн газарт залж “лекц уншуулж”, өөрсдийн үүх түүхийнхээ талаар одоо болтол “төөрөлдсөөр”, буруу солгой ойлголттой хэвээрээ явж байгаа увсчуудыг “зөв замд” нь оруулмаар санагдах юм.
Түүнчлэн, номынхоо төгсгөл хэсэгт тэрээр, “Түүхээ мэдэхгүй бол чамд түүх зохиож өгөх хүн олдоно” хэмээн Цэцэрон хэлсэн юм (х.403) гэж ихэд олзуурхан бичсэнийг үзвэл энэ буруу зөнөсөн өвгөн Баабар гуай Дөрвөдүүдийн түүхийг шинээр зохиож өгөх далдхан хүсэлдээ хөтлөгдөж яарч байгааг нь ч бас бодолцох нь зөв байх. Баабарын бичсэнийг хараад байхад, тэр ёстой л нөгөө “Тааж мэддэг Тансан лам, Тамшаалж мэддэг Тарлан бух” л болж байх шиг ээ…
Эцэст тэмдэглэхэд, өөрийгөө байнга “их мэдэгч”-ийн дүрд хувилгаж, түүндээ бат итгэх болсон нийтлэлч хэмээх зөнөг өвгөн Баабар гуайн бичсэн энэ “бүтээл” нь монгол хэлний зөв бичгийн болон найруулгын түмэн алдаатай болсныг үзээд жирийн уншигчийн хувьд ой гутсанаа нуугаад яахав. Ядаж л Монгол Улс гэж томоор бичдэгийг тэр одоо болтол мэдэхгүй байна гэж үү?! Гэхдээ манай улсыг тэр зориуд басамжилж тэгж бичдэг ч байж болох л доо…
Та, дэлгэрэнгүйгээр, бүгдийг нь уншъя гэвэл, хэдэн зуун хувь хэвлэсэн нь үл мэдэгдэх (улсад төлөх татвараас бултаж зориуд нуусан нь мэдээж), “галзуу хүний өдрийн тэмдэглэл” маягаар бичсэн түүний энэ “бүтээлэрхүү юм” нь номын дэлгүүр мухлагуудад ширхэг нь 29000 төгрөгөөр зарагдаж байгааг Танд дуулгая. Түүнийг та уншаад Баабарын энэ номыг ёстой “БАА-БАА” юм байна гэдгийг ойлгох болно.
Нийслэлийн Баянгол дүүрэгт оршин суугч,
Увс аймгийн харъяат иргэн Б.Зоригтбаатар
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
БААБАР ГЭХ ЭНЭ ГАЛЗУУ НӨХӨР ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ БИЛЭЭ. БАЛ ДАРГЫН ДЭРГЭД БААБАР ӨВГӨН БАТГАН Ч БАЙЖ ЧАДАХГҮЙ СЭЖГИЙН ХУЛГАЙЧ
энэ Баабар эрүүл хүн бишээ.