Ерөнхий сайд хүн эдийн засаг, гадаад харилцааны өндөр туршлагатай байх шаардлагатай

11487

Энэ сарын 25-нд болох МАН-ын бага хурлаар дараагийн Ерөнхий сайдад нэр дэвших хүмүүсийн нэрс тодорно. Дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг нь маш чухал асуудал болоод байна. Хэн Ерөнхий сайд байхаас хамаарч манай улсын эдийн засаг сэргэх эсэх нь шийдэгдэнэ. Одоогийн байдлаар ОУ-ын вальютын сан манайд өгөх санхүүжилтээ түр хойшлуулсан,  хүүхдийн мөнгө олгох эх үүсвэргүй, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өссөн ч, урд хөрш манайхаас авах нүүрсний хэмжээгээ эрс багасгаж, эдийн засгийн шахалт дарамтанд оруулаад байгаа.

Нүүрс бол манай эдийн засгийн гол эх зүүсвэр. Олборлож буй нийт нүүрснийхээ 99 хувийг Хятдад нийлүүлж үүгээрээ амьдардаг улс билээ манайх. Гадны хөрөнгө оруулагчид, монголд ашигтай хөрөнгө оруулалтын саналууд тавих хүсэлтэй ч хэн гэдэг хүн нь Ерөнхий сайд болохыг харна гэж байна. Учир нь бөх болон дуучид нь голдуу улстөрийн өндөр албанд очдог нь гадны хөгжилтэй орныхонд ер таалагддаггүй ажээ.

Угаас дэлхийн жишигээс харахад хамгийн нэр цэвэр, дэлхийн хэмжээний боловсрол эзэмшсэн, эдийн засаг, банк санхүүгийн өндөр мэдлэгтэй, гадаад харилцааны салбарт туршлагатай. Хөрөнгө оруулагч нартай зөв ойлголцож, том төслүүдээ дорвитой хөдөлгөн, улсын эдийн засгаа эрчимжүүлэх чадвартай хүн  Ерөнхий сайд болох ёстой байдаг. Хамгийн гол нь улс эх орныхоо төлөө ажиллаж, олон түмэнд ээлтэй, ашигтай шийдвэрүүдийг гаргадаг байх нь чухал. Тэгвэл ийм дэлхийн жишигт нийцэх хүн хэн байж болох вэ гэдгийг судлан бид Ерөнхий сайд байж болох хүмүүсийн нэрсийг цувралаар хүргэж байна. “Гол гүнзгий байх тусмаа чимээгүй урсдаг” гэх Япон ардын зүйр үг бий. Жинхэнэ юм хийдэг, юм мэддэг хүн даруухан байдаг гэсэн үг. Харин чадахгүй хийхгүй нөхдүүд хий орилж, олны анхааралд өртдөг.  Тэгвэл Ерөнхий сайд байж болох хүмүүсийн нэрсийг Г.Занданшатар тэргүүлж байна.

Г.Занданшатар гэж хэн бэ, яагаад Ерөнхий сайд байх ёстой вэ

Г.Занданшатар бол Баянхонгор аймгийн Баацагаан сумын сум нэгдлийн даргаар ажиллаж байсан  Д.Гомбожавын хүүхэд.  Г.Занданшатар 1987 онд ЗХУ-ын Эрхүү хотын их сургуульд суралцаж, эдийн засагч мэргэжил эзэмшсэн. ШведАНУГерманФранцЭнэтхэг улсуудад банк санхүү, бизнесийн удирдлагын дунд, урт хугацааны сургалтуудад удаа дараа хамрагдсан. Нидерландын Маастрихтын их сургуульд магистер хамгаалсан.

1992 оноос МУИСТ багш-эрдэм шинжилгээний ажилтан, 1996 оноос Хөдөө аж ахуйн банкинд Гадаад тооцооны газрын эдийн засагч, гадаад тооцооны менежер, захирлаар, ажилласан байдаг. Харин 1999 онд Монгол банкны Сургалтын төвийн захирлаар томилогдсон. Энэ үед дампуурлын ирмэгт тулсан Хөдөө аж ахуйн банкин дахь Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдоод бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөө боловсруулж, банкийг сэргээн босгох, дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагааг удирдан амжилттай ажилласан байдаг. Ингээд тэрээр уг банкийг төрийн өмчид шилжүүлж,  эдийн засгийн үр ашигтай санхүүгийн байгууллага болгосон түүхтэй. Мөн 2000 онд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн маркетинг, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар ажилласан. Засгийн газар олон улсын нээлттэй тендер зарлан Хөдөө аж ахуйн банкийг амжилттай хувьчилуулах ажлыг хийсэн байдаг.

Үүнээс гадна 2003 онд газар тариалангийн салбар ноцтой хямарч, тариалалт зогсонги байдалд орж, Монгол улс дотооддоо гурил үйлдвэрлэх шаардлагагүй гэж үзэхэд хүрсэн  хүнд үед Г.Занданшатар дэд сайд болоод, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогыг УИХ-аар батлуулж, Атрын III аяныг өрнүүлэх үндэс суурийг бие болгосон.

Баянхонгор аймгаас хоёр удаа дараалан сонгогдсон.  2005-2010 онд МАСЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч байсан бөгөөд 2010 онд тус холбоог өөрчлөн зохион байгуулах ажлыг шат дараатай хэрэгжүүлснээр “Нийгмийн Ардчилал-Монголын залуучуудын холбоо” болгон  шинэчлэлийн бодлого хэрэгжүүлсэн.

2012-2013 онд МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн. Улсын их хурлын гишүүнээр ажиллахдаа Татварын хууль, Бичил уурхайн тухай хууль, Авлигатай тэмцэх тухай хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг 20 шахам хуулийн төслийг санаачилж, янз бүрийн чиглэлээр УИХ-ын 40 гаруй ажлын хэсгийн ахлагч болон гишүүнээр ажилласан аж. 2016 оны УИХ-ын сонгуулиар Баянхонгор аймгийн VII тойрогт нэр дэвшиж ялалт байгуулан парламентын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдсон.  Гадаад харилцааны сайд байх хугацаандаа АНУ, Герман, ЯпонБНСУИтали зэрэг 20 шахам улсад айлчилсан нь Монгол улсын гадаад харилцаанд ахиц дэвшил гарахад ихээхэн үр нөлөө үзүүлсэн.  Япон улстай 17 жил баримталсан иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон шат ахиулах зорилт дэвшүүлэн ажилласан нь таван жилийн дараа үр дүнгээ өгч, хоёр улс уг түншлэлийн гэрээг 2015 ондбайгуулсан байдаг.

Мөн тэрээр Стэнфордын их сургуульд боловсрол эзэмшсэн, хөгжиж буй орнуудын талаар цогц судалгаа хийсэн хүн. ОУ судлалаар мэргэшсэн, дэлхийн хэмжээний судлаачидтай хамтран ажилладаг, тэдний ном бүтээлийг монгол хэл рүү орчуулдаг. Тэдэнтэй хамтран төсөл удирдаж ажиллаж байгаа. Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал Жэймс Фишкин, тус сургуулийн профессор Карл Айкенбэри нарын нэр хүндтэй эрдэмтдийг урьж авчран  лекц уншуулж, монголчууддаа оюуны хөрөнгө оруулалт хийдэг чухал хүн байгаа юм. Г.Занданшатар гадаад хэлээр чөлөөтэй харилцаж, хөрөнгө оруулагчитай хүртэл найрсаг харилцаж, зөв менежментээр, эдийн засгийн том алхам хийгээд, эх орноо өрнөөс, эдийн засгийн хамралаас төвөггүй гаргана гэдэгт эргэлзэхгүй байж болох нь.

Үнэхээр төрийн эрх барьж буй МАН улс эх орныхоо ирээдүйд санаа зовдог, эх орноо хөгжүүлэхийг хүсдэг, ард түмнийхээ амьдралыг өөд нь татах чин хүсэлтэй юм бол ийм хүмүүсээ Засгийн газрын тэргүүнээр сонгох биз ээ. Популист улстөрчдөөс ангижирч, жинхэнэ ажил хийх хүн энэ хүнд үед бидэнд хэрэгтэй байна. Үүнийг учир мэдэх МАН-ын гишүүд ойлгож байгаа. Тэгэхээр энэ мэт эдийн засгийн өндөр мэдлэгтэй, гадаад харилцааг сэргээн хөгжүүлэх чадвартай, туршлагатай хүнийг л Ерөнхий сайд болгочих хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй бол манай улс олон тэрбумын бондын өртэй, гадаад харилцаанд сэв суусан тул хөрш орнууд хүртэл биднийг түлхэх бодлого явуулаад эхэлчихсэн, дээдчүүл нь суудлаа олохгүй, доодчуул нь гүйдлээ олохгүй хүнд үед арай хийн аж төрцгөөж байна шүү дээ.  Засгийн эрхэнд эдийн засгийн өндөр мэдлэг, туршлагагүй хүн гарвал хэдэн нүүрсний ордоо барьцаанд өгөөд Африкийн ядуурлыг давтах улс болоход ойрхон байна гэж судлаачид хүртэл учирлаж байгаа. Зөв хүнээ сонгохгүй бол үндэсний аюулгүй байдалд ч халтай гэсэн үг.

Г.Наран

Zaluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих