Талийгаач охины үхлийн шалтгааныг тогтоожээ

11465

Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэр “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амь насаа алдсан хэрэг өнгөрсөн сарын 23-нд гарсан.

Тэгвэл охины үхлийн шалтгааныг тогтоожээ. Тодруулбал, Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр талийгаач охин их хэмжээний согтууруулах ундаа уусны улмаас хордлогод орсон, хоолойн гүйлсэн булчирхайн хордлого зэргээс үүдэн амь насаа алдсан гэсэн албан дүгнэлт гарсан байна.

Мөн талийгаач охин бэлгийн харьцаанд орсон болох нь тогтоогджээ. Тиймээс хамт байсан залуусыг нь насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундаа хүчээр уулгасан мөн биеэ удирдах чадваргүй болсон үед нь бэлгийн дур хүслээ хангаж, хүчирхийлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих