Ц.Цэрэнпунцаг гарьдын охин SPS сувгийн “босс”
Уран хурц барилдаанаараа үзэгч олноо шуугиулж явсан улсын гарьд Ц.Цэрэнпунцаг өдгөө Монголын тэргүүн бизнесменүүдийн нэг болон одтой яваа. “Жем интернейшнл” группийг удирдахын зэрэгцээ спортын салбараа орхилгүй, SPS спортын төрөлжсөн суваг нээн амжилттай ажиллуулж байгаа билээ.
Дэлхийн спортын шилдэг нэвтрүүлэг, амжилт бүтээл, сонин сайхан, тэмцээн уралдаан, тамирчдын ур чадвар агшин бүрийг цаг алдалгүй үзэгчдэд хүргэдэг Эс Пи Эс Эйч Ди телевизийг түүний ууган охин Ц.Пүрэвжаргал удирдаж байгаа аж.
АНУ-д нижгэр хурим хийж дуулдсан тэрээрМонголдоо ирээд удаагүй бөгөөд аавынхаа ажилд туслах болсон байна.Ц.Пүрэвжаргал Эс Пи Эс Эйч Ди телевизийн ТУЗ-ийн даргаар ажилладаг ба саяхан “Зиндаа” сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрээр хэвлэлд анх удаа ярьсан нь энэ юм.
Ц.Пүрэвжаргал “Аавын хувьд спортоор хичээллэнэ гэдэг ажил шиг нь байсан. Өглөө гараад орой хүртэл хичээллэнэ. Бөхийн спорт бол амьдралынх нь чухал хэсэг болсон. Спортод хайртай хүн учраас спортын телевизэд хөрөнгө оруулалт оруулсан” хэмээн онцолжээ.
bataar.mn
URL: