“Монголросцветмет”-ээс зөрчил илэрчээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Дундговь, Дорнод, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт жонш олборлох, хайгууль хийж буй  экспортлох, ашигт малтмалыг далд аргаар олборлох, ашигт малтмалыг баяжуулах үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шалгалт явуулжээ. Шалгалтын явцад жоншны олборлолт явуулж буй томоохон компаниудад нөөцийг улсын нэгдсэн санд бүртгүүлээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, үйл ажиллагааны доголдолтой  ноцтой зөрчил илэрсэн байна.

“Монголросцветмет” , “Монвольфрам”, “Монголчехметалл”, “Талст бур­хант”, “Шианганюнтун” зэрэг 10 гаруй ком­паниас зөрчил илэрчээ.

Мэргэжлийн байгууллагынхан эдгээр компаниудад хуулийн дагуу арга хэмжээ авч зөрчил дутагдлыг нь арилгуулах тал дээр хяналт тавьж ажилласан байна. Уг дүгнэлтээ  Ашигт малтмалын газарт хүргүүлээд байгаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих