Хүчингийн хэрэгт холбогдсон Д.Гантулга У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад дэмжиж байна

150544062459bb33709fefaХамгийн залуу гишүүн гэх имижээ “бандаашны хэргээс” болж алдсан УИХ-ын гишүүн Д.Гантулга Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 31 гишүүний нэг. Хүчингийн хэрэгт нэр холбогдож олон нийтийн шүүмжлэлийн бай болсноосоо хойш хэвлэлийхнээс дөлөх болсон тэрбээр Өглөөний сонинд ярилцлага өгчээ.

Ярилцлагадаа  “Монголд хэрэгжиж байсан бүх том төсөл таг зогссон. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын танхим огцорсон бас нэг гол шалтгаан бол Монголын нийгэмд үүсээд байсан их хүлээлтийг яаравчлан ажил хэрэг болгож, зоригтой шийдмэг ажиллаж үнэхээр чадаагүй. Том төслүүдээс алийг нь ч хөдөлгөөгүй. Мэдээж олон бүлэглэлүүдтэй хэл амаа ололцож улстөр, эдийн засгийн зоригтой шийдвэр гаргах нь хувь улстөрчийн эр зориг, шийдэмгий байдлаас шууд шалтгаална.  Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат энэ тал дээр үнэхээр ямар ч идэвх гаргаагүй.

Харин Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийн хувьд Монголын улстөр болон олон нийтэд нэгэнт танигдсан улстөрч. Тэгээд ч өнөөдөр хэн бүхэнд тодорхой болсон улстөр, эдийн засгийн бүлэглэлүүдтэй хэл амаа ололцож зоригтой шийдвэр гаргах чадвартай.

Би анхнаасаа л У.Хүрэлсүх сайдыг дэмжсээр ирсэн, хойшид ч тууштай дэмжинэ.Яг одоогийн нөхцөлд Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдад хамгийн тохирох улстөрч бол У.Хүрэлсүх сайд” гэх зэргээр ярьжээ.

Харин  хүчингийн хэргийнхээ  талаар “Улсын ерөнхий прокуророос шалгах үүрэг өгсний дагуу Баянзүрх дүүргийн прокурор дээр хэрэг бүртгэл хийгдэж шалгагдсан. Надтай холбоотой гэгдсэн энэ хэрэгт хэрэг бүртгэл явуулах ажлын хэсэг томилогдож улмаар Д.Гантулга гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хаахаар болсон талаар сонссон. Уг нь бол энэ хэрэг болсон гэх өнгөрсөн зургаадугаар сарын 12-ны орой нь хохирогч гэгдээд байгаа бүсгүй өргөдлөө буцаан авч маргааш нь хэрэг хаагдсан юм.

Гэтэл хохирогчийн эгч Ч.Саранзаяа долоодугаар сарын 28-ны өдөр Улсын ерөнхий прокурорын газарт “УИХ-ын Д.Гантулгад холбогдох хэргийг дахин шалгаж өгнө үү” хэмээн өргөдөл гаргасан юм билээ. Дээрх өргөдлийн дагуу прокурор хэлэлцээд Баянзүрх дүүргийн прокурорт шалгуулах ажлын хэсэг гарган томилох үүрэг өгсөн байдаг. Үүний дагуу Шүүх эмнэлгийн нотлох баримт болон дүрс бичлэгт дуу таниулах шинжилгээ хийж, хохирогчийн хувийн байдал болон хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхэд шалгалтын ажиллагаа явуулсан юм билээ.

Гэтэл томилогдсон ажлын хэсгийн шалгалтаар хүчиндэх гэмт хэрэг тогтоогдоогүй бөгөөд нотлох баримтад хийсэн шинжилгээгээр ямар ч гэмт хэргийн шинжтэй зүйл нотлогдоогүй гэдгийг мэдэгдсэн. Энэ ч үүднээс хэргийг хааж байгаа болов уу” гэх тайлбар өгчээ.

Тэрбээр удахгүй энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр төлөвлөж байгаа аж. Олон нийт түүнийг хуулийн байгууллагаар гэм буруутай эсэх нь тогтоогдсоноос үл хамааран ёсзүйн хариуцлага хүлээж УИХ-ын гишүүний ажлаасаа татгалзах, эсвэл УИХ-аар эргүүлэн татах эсэхийг хэлэлцэх ёстой гэх байр суурь илэрхийлж буй. Гэвч эрхэм гишүүн хүчингийн хэрэгт холбогдсоноо юман чинээ тоохгүй яваа бөгөөд чанга дуугарч эхэлжээ.

Б.Сондор
uls.mn

URL:

Нэр: asa Огноо: 15 September 2017

MAH-d bgaa gantshan songolt bol khurelsukh said…. hurdan eronhii saidiiagun ajild n oruulaad owoljiltondoo beltgehui bol hetsuudeh n

Нэр: baas Огноо: 15 September 2017

eeljit negen hudlaa medeelel

Нэр: Мөрөн Огноо: 15 September 2017

МАНАНгын явуулга байлгүйдээ хөөрхий

Нэр: зочин) Огноо: 15 September 2017

Khurelsuhiig unagaah gesen bas negen zohiomol medee yu? Ene hun ner hundee bodood ahij ingej zorigtoi dugarahu?

Сэтгэгдэл бичих